Thursday, September 4, 2014

Санхүү бүртгэл хичээлийн лекц 8

Нийтэлсэн Ulzii 6:54 AM, under | Сэтгэгдэл



БАРАА МАТЕРИАЛЫН ЭЦСИЙН ҮЛДЭГДЛИЙГ ӨРТӨГ БА ЦЭВЭР БОЛОМЖИТ ҮНЭ ЦЭНИЙН АЛЬ БАГААР ҮНЭЛЭХ
НББОУС 2 “Бараа материал”-д зааснаар балансанд бараа материалыг өртөг ба ЦБҮЦ-н аль багаар харуулна. ЦБҮЦ-г тооцоход бараа материалыг ямар зорилгоор эзэмшиж байгааг харгалзана. Гэрээгээр борлуулах гэж байгаа бараа материалын хувьд гэрээний үнийг ашиглаж ЦБҮЦ-г тооцно. Бусад барааны хувьд зах зээлийн үнийг ашиглаж тооцно. Бэлэн бүтээгдэхүүнийг өртгөөр нь эсвэл өртгөөс илүү үнээр борлуулахаар тооцсон бол тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглах түүхий эд материал ба хангамжийн материалыг өртгөөс нь бага үнээр үнэлэхгүй.
Хэрэв бэлэн бүтээгдэхүүний өртөг нь ЦБҮЦ-с илүү бол тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах түүхий эд материал, хангамжийн материалын өртгийг ЦБҮЦ хүртэл бууруулна. Ийм тохиолдолд түүхий эд материалын орлуулалтын өртөг нь ЦБҮЦ-н хамгийн сайн бэлэн хэмжүүр болно. Бараа материалын ЦБҮЦ-г тайлант хугацаа бүрийн эцэст үнэлэх ба шинэ ЦБҮЦ ба өртгийн аль багаар бараа материалыг тайлагнана. Өртөг ба цэвэр боломжит үнийн аль багыг 3 аргаар сонгодог.

  • Зүйл тус бүрээр
  • Төрөл тус бүрээр
  • Нийт дүнгээр

Жишээ нь: “Нэхмэл” компани 4 загварын малгай үйлдвэрлэдэг. 2010.12.31-ний өдрөөрх дараах мэдээллийг ашиглан бүтээгдэхүүний өртөг ба цэвэр боломжит үнийн аль багаар үнэлье.

Малгай

Өртөг

ЦБҮЦ
Өртөг ба ЦБҮЦ-н аль бага
Зүйл тус бүрээр
Төрөл тус бүрээр
Нийт дүнгээр
Эмэгтэй:
1-р загвар
2-р загвар

17,000
21,000

22,000
19,000

17,000
19,000


Нийт эмэгтэй
38,000
41,000

38,000

Хүүхэд:
1-р загвар
2-р загвар

7,000
15,000

8,000
10,000

7,000
10,000


Нийт хүүхдийн
22,000
18,000

18,000

Нийт
66,000
59,000
53,000
56,000
59,000

Практикт зүйл тус бүрээр үнэлэх аргыг өргөн хэрэглэгдэг. Компани аль ч аргыг ашигласан уг аргыг тайлант үе бүрт тууштай хэрэглэвэл зохино.
Дээрх жишээг үргэлжүүлэн бараа материалын үлдэгдлийг зүйл тус бүрээр үнэлж байаа үед өртгийн бууралтыг хэрхэн бүртгэх талаар авч үзье. Бараа материалын өртгийн бууралтыг бүртгэх 2 арга байдаг.

  1.  Шууд арга
  2. Шууд бус арга

Шууд аргаар үнийн бууралтыг бүртгэхэд өртгийн оронд цэвэр боломжит үнийг шууд орлуулж тавина. Ингэснээр үнийн бууралтын алдагдлыг шууд борлуулсан бараа, бүтээгдэхүүний өртөгт оруулна. Шууд бус аргаар үнийн бууралтыг бүртгэхэд бараа материалын өртгийг өөрчлөхгүйгээр үнийн бууралтын алдагдлыг “Үнийн бууралт (ҮБ)-н хасагдуулга” гэсэн хөрөнгийн сөрөг тохируулах дансанд бүртгэнэ.
Шууд арга
Шууд бус арга
Бараа материалын бүртгэлийн байнгын системийн үед:

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 7,000
          Кт Бараа материал                          7,000
Дт БМ-н ҮБ-н алдагдал  7,000
        Кт БМ-н ҮБ-н хасагдуулга   7,000
Бараа материалын бүртгэлийн цаг үеийн системийн үед:
Дт  БМ-н С2       53,000
Дт  ББӨ                хх
         Кт  Худалдан авалт         ххх
         Кт   БМ-н С1                  ххх
Дт  БМ-н С2       60,000
Дт  ББӨ                хх
         Кт  Худалдан авалт         ххх
         Кт   БМ-н С1                  ххх
Дт БМ-н ҮБ-н алдагдал    7,000
      Кт БМ-н ҮБ-н хасагдуулга  7,000

Шууд бус аргын үеийн “БМ-н үнийн бууралтын алдагдал” дансыг орлогын тайланд нийт ашгаас хасч харуулах ба БМ-н үнийн бууралтын хасагдуулга дансыг балансад бараа материалаас хасч харуулна. Шууд бус арга нь браа материалын зах зээлийн үнийн бууралтаас үүссэн алдагдлыг илүү тодорхой харуулдаг учраас энэ аргыг өргөн хэрэглэдэг байна.

0 comments:

Post a Comment