БАРАА
МАТЕРИАЛЫН ҮЛДЭГДЛИЙГ ҮНЭЛЭХ АРГУУД
Цаг үеийн систем ашигладаг үед борлуулсан барааны өртгийг
борлуулалт хийх бүрт тооцож бүртгэдэггүй учраас бараа материалын эцсийн
үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй юм. Тооллого хийж
үлдэгдлийг тодорхойлох нь цаг хугацаа их шаардах учраас үлдэгдлийг ойролцоогоор
тооцоолох дараах аргуудыг ашигладаг байна.
1.
Нийт
ашгийн арга
Нийт
ашгийн аргыг ихэвчлэн
бараа материалын байгалийн гамшиг, гал усны аюулд өртсөн болон хулгайд алдагдсан,
бараа материалын бүртгэлийн баримт устаж үгүй болсон, бараа материалын тооллого
хийх цаг хугацаа байхгүй үед өртөг тодорхойлоход хэрэглэнэ. Энэ аргын үед бараа
материалын өртгийг доор өгөгдсөнөөр тодорхойлно.
·
Борлуулвал
зохих бараа материалын өртгийг тодорхойлно.
БЗБМ өртөг=БМ С1 өртөг + Цэвэр худалдан авалт
ЦХА= Нийт ХА- ХА буцаалт-ХА хөнгөлөлт – ХА үнийн бууралт+
Бэлтгэл ажиллагааны зардал
·
Борлуулсан
бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.
Ø Борлуулалтын үнэн дэх нийт ашгийн түвшин мэдэгдэж байвал:
ББӨ= (Борлуулалт-Борлуулалтын буцаалт)*(100%-нийт ашгийн түвшин)
Ø ББӨ=
·
Бараа
материалын эцсийн үлдэгдлийн өртгийг тодорхойлно.
БМ С2 өртөг= БЗБМ өртөг- ББӨ
Бараа материалын үлдэгдлийг тодорхой[[лох нийт ашгийн аргын үед нийт ашгийн хувь хэмжээнээс
бусад бүх мэдээллийг тухайн цаг үеийн бүртгэлээс авах боломжтой. Нийт ашгийн
хувийн жинг компанийн баримталж буй бодлого болон өмнөх жилүүдийн бүртгэлээс
тодорхойлж болно. Нийт ашгийн түвшин, ашгийн түвшин нь хоорондоо ялгаатай
ойлголт юм. 500₮-н борлуулалтын үнэтэй бараа материалын нийт ашгийн түвшин нь
10% байдаг гэвэл 50₮ (500₮*10%)
нь ашиг бөгөөд 500₮-с ашиг 50₮-г хасаад үлдсэн 450₮ нь уг барааны өртөг болно.
Өөрөөр хэлбэл борлуулалтын үнэн дэх нийт ашгийн хувь хэмжээ 10% байна. Ашгийн
түвшин гэдгийг өртөг дээр нэмсэн ашгийн хувь хэмжээ гэж ойлговол зохино.
Тухайлбал 800₮-н өртөгтэй бараа материалыг борлуулахдаа 10%-н нэмэгдэлтэй үнээр
борлуулдаг гэвэл 80₮ нэмээд 880₮-р уг барааг борлуулна. Энэ тохиолдолд ашгийн
түвшин 10% борлуулалтын үнэ 880₮ байна. Борлуулалтын орлого дээр үндэслэн
борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж байгаа учраас борлуулалтын орлого
880₮ нь ашиг 10%-г нэмсэн дүн бөгөөд борлуулалтын өртгийн 110% тай тэнцэнэ.
Иймд 880₮ -г 110%-д хувааж борлуулалтын өртгийг тооцно.
Ашгийн түвшин=
Жишээ нь нийт ашгийн түвшин 20% гэвэл өртөг нэмсэн ашгийн
хувь буюу ашгийн түвшин:
Ашгийн түвшин=
Нийт ашгийн түвшин=
Жишээ: “Алтжин” компанийн 2010 оны 12сарын 31-ний өдрөөрх
бараа материалын үлдэгдэл 35,600,000₮. 2011 оны 1 дүгээр улирлын турш дахь нийт
худалдан авалт 56,250,000₮ бөгөөд үүнээс худалдан авалтын буцаалт 110,000₮ худалдан
авалтын хөнгөлөлт 200,000₮, тээврийн зардалд 1,321,000₮ төлсөн байна. Борлуулалтын
орлого 86,491,500₮ борлуулалтын буцаалт 100,000₮ борлуулалтын хөнгөлөлт
215,000₮. Нийт ашгийн түвшин 23% бол 1 дүгээр улирлын бараа материалын үлдэгдэл
хэд вэ?
Бараа материал С1..................................................................................35,600,000₮
+ Цэвэр худалдан авалт:
Нийт
ХА................................................56,250,000
ХА-н буцаалт
.......................................(110.000)
ХА-н хөнгөлөлт
....................................(200.000)
Тээврийн
зардал....................................1,321,00057,261,000
Борлуулбал зохих бараа материал
............................................................ 92,861,100
(-)ББӨ (86.491.500-100.000)*77%
.............................................................. (66.521.455)
Бараа материал С2-н
өртөг.........................................................................
26,339,545₮
Хэрэв өртөгт нэмэх ашгийн
түвшин 23% гэсэн бол:
ББӨ=
=70,236,992₮
Бараа материал С2
өртөг=92,861,000-70,236,992=22,624,008₮
Бараа материалын эцсийн үлдэгдлийг
тодорхойлох нийт ашгийн болон жижиглэнгийн үнийн аргын үед борлуулалтын
хөнгөлөлт болон борлуулалтын үнийн бууралтыг тооцоонд оруулдаггүй. Учир нь
эдгээр нь борлуулсан барааны өртөгт нөлөөлдөггүй байна.
Жижиглэнгийн үнийн аргыг бараа материалыг өртөг болон жижиглэнгийн үнээр
дэлгэрэнгүй бүртгэдэг аж ахуйн нэгжүүд ашиглах боломжтой. Нэг бүрийн өртөг нь харьцангуй
бага, маш олон төрлийн барааг их хэмжээгээр борлуулдаг компаниуд ихэвчлэн
жижиглэнгийн үнийн аргыг хэрэглэдэг. Жижиглэнгийн аргын зорилго нь нийт ашгийн
аргатай ижил боловч тооцоо хийхдээ жижиглэнгийн үнэ болон өртгийн харьцааг авч
үздэгээрээ ялгаатай.
Энэ аргын үед:
1.
Худалдан
авсан барааны нийт өртөг ба жижиглэнгийн үнэ
2.
Борлуулбал
зохих бараа материалын нийт өртөг ба жижиглэнгийн үнэ
3.
Тайлант
хугацааны борлуулалт зэргийг тодорхойлох шаардлагатай
·
Борлуулбал зохих бараа материалаа өртөг болон
жижиглэнгийн үнээр нь тус тус тодорхойлно.
БЗБМ= Бараа материал С1+ Цэвэр худалдан авалт
·
Өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлно.
ӨЖХ=
(жижиглэнгийн
үнэн дэх өртгийн хувийн жин)
·
Бараа материалын эцсийн үлдэгдлийг жижиглэнгийн үнээр
тодорхойлно.
БМС2 жижиг/үнэ=БЗБМ жиж/үнэ-Борлуулалт+Борлуулалтын буцаалт
·
Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртгөөр нь
тодорхойлно.
БМС2
өртөг= БМС2 жижиг/үнэ*Өртөг жижиглэнгийн үнийн харьцаа
Жишээ нь: “Тэнгэр” бөөний
худалдааны төвийн бараа материалтай холбогдох мэдээлэл:
Өртөг Жижиглэнгийн үнэ
Бараа материал 2010.01.01
240,000₮
390,000₮
Худалдан авалт
1,180,500
1,460,000
ХА-Н буцаалт
55,500
80,000
ХА-н хөнгөлөлт
18,000 -
Нийт борлуулалт
1,450,000
Борлуулалтын буцаалт
97,500
Борлуулалтын хөнгөлөлт
60,000
Дотогш тээврийн зардал 69,000
Өртөг Жижиглэнгийн үнэ
Бараа материал C1 240,000₮ 390,000₮
Цэвэр ХА
1,176,0001,380,000
БЗБМ
1,416,000 1,770,000
Өртөг ба жиж/үнийн харьцаа(1,416,000/1,770,000) 0,8 буюу 80%
Бараа материалын С2
жиж/үнэ=1,770,000-1,450,000+97,500=417,500₮
Бараа материалын С2
өртөг=417,500*80%= 334,000₮
0 comments:
Post a Comment