Thursday, September 4, 2014

Санхүү бүртгэл хичээлийн лекц 6

Нийтэлсэн Ulzii 6:50 AM, under | Сэтгэгдэл



БАРАА МАТЕРИАЛЫН ӨРТӨГ ТОДОРХОЙЛОХ АРГУУД
Бараа материалыг орлогод авахдаа худалдан авалтын өртгөөр нь бүртгэдэг. Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд тодорхой хэмжээний бараа материалын үлдэгдэлтэй байхад дараагийн худалдан авалтыг хийдэг. Энэ үед яг адилхан бараа материалыг өмнөхөөсөө ялгаатай өртгөөр олж бэлтгэж болно. Өөрөөр хэлбэл адилхан бараа материал ялгаатай өртгөөр бүртгэгдэж болно. Ийм үед бараа материалын өртөг тооцох дараах аргуудын аль нэгийг сонгон ашиглана.
·         Эхэлж авсанаа эхэлж зарлагадах (Fifo-first in first out method)
·         Сүүлд авсанаа эхэлж зарлагадах (Lifo-last in first out method)
·         Дундаж өртгийн арга (weighted average cost method)
·         Тусгай тэмдэглээний аргар (specific identification method)
Бараа материалын илүүдэл ба дутагдал гараагүй үед бараа материалыг байнгын ба цаг үеийн системээр бүртгэхэд эхэлж авсанаа эхэлж зарлагадах аргаас өөр аргаар тооцсон өртгүүд хоорондоо зөрүүтэй байдаг.
Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга- энэ аргын үед зарлагадсан бараа материалын өртгийг тооцоход бараа материалын эхний үлдэгдэл болон эхний худалдан авалтуудаас эхлэн тооцох бөгөөд бараа материалын эцсийн үлдэгдэлд сүүлийн худалдан авалтуудаас үлдэнэ. Балансад бараа материал нь тухайн үеийн бодит өртгөөр тусгагдах давуу талтай.
Сүүлд авсанаа эхэлж зарлагадах арга- энэ аргын үед зарлагадсан бараа материалын өртгийг тооцоход хамгийн сүүлийн худалдан авалтаас эхэлж тооцох бөгөөд бараа материалын эцсийн үлдэгдэлд эхний үлдэгдэл болон эхний худалдан авалтуудаас үлдэнэ. Балансад тайлагнах бараа материалын үлдэгдэл нь эхний худалдан авалт болон эхний үлдэгдлээс үлдсэн бараа байх тул бараа материал нь тухайн үеийн бодит өртгөөр тусгагдах боломжгүй. Харин борлуулсан барааны өртөг нь тухайн үеийн өртөгтэйгээ уялдаж өгдөг.
Дундаж өртгийн арга- энэ аргын үед зарлагадсан бараа материалын өртгийг тооцохдоо нэгжийн дундаж өртгийг ашиглах бөгөөд борлуулвал зохих бараа материалын нийт өртгийг борлуулвал зохих бараа материалын нийт тоо хэмжээнд харьцуулж нэгжийн дундаж өртгийг тодорхойлно.
Тусгай тэмдэглээний арга- энэ аргыг цөөн тооны, өртөг өндөр, хоорондоо ялгаатай бараа материалын зарцуулалтын өртгийг тодорхойлоход ашигладаг. Анх орлого болгосон өртгөөр нь зарцуулалтын өртгийг тооцдог. Аль худалдан авалтыг хэзээ борлуулсан гэдгийг тухай бүрт нь бүртгэх шаардлагатай байдаг тул цаг хугацаа их шаарддаг.
Жишээ нь: “А” компанийн 2010 оны 7 дугаар сарын бараа материалтай холбогдох мэдээлэл:
Сар өдөр

Нэгж
Нэгжийн өртөг
07.01
Эхний үлдэгдэл
1000
120₮
07.03
Худалдан авалт
400
225₮
07.10
Зарцуулалт
1,300

07.25
Худалдан авалт
250
264₮
07.30
Зарцуулалт
320


А. Бараа материалын бүртгэлийн цаг үеийн систем:  энэ системийн үед зарлагадсан бараа материалын өртгийг тухай бүрт нь тооцох шаардлагагүй байдаг. Тодорхой хугацаагаар үечлэн бараа материалын үлдэгдлийг тооллогоор тодорхойлдог.
Борлуулбал зохих бараа материал:
Бараа материал С1:  1000*120₮=120,000                  Бараа материалын тооллогын үлдэгдэл 30 ширхэг
Худалдан авалт:          400*225₮=90,000
250*264₮=66,000
БЗБМатериал            1,650           276,000₮
1.      Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга
Бараа материалын үлдэгдэл өртөг= 30*264₮=7,920₮ (эхэлж авсанаа эхэлж зарлагадах аргын үед үлдэгдэл 30 нэгж хамгийн сүүлийн худалдан авалтаас үлдэнэ)
Борлуулсан барааны өртөг= 276,000-7,920=268,080₮
2.      Сүүлд авсанаа эхэлж зарлагадах арга
Бараа материалын үлдэгдэл өртөг=30*120₮=3600₮ (сүүлд авсанаа эхлээд зарлагадах аргын үед үлдэгдэл 30 нэгж эхний үлдэгдэлд байсан бараа байна)
Борлуулсан барааны өртөг=276,000-3,600=272,400₮
3.      Дундаж өртгийн арга
Нэгжийн дундаж өртөг= 276,000 / 1,650=167,27₮
Бараа материалын үлдэгдэл өртөг=30*167,27₮=5,018₮ ББӨ=276,000-5,018=270,982₮
Б. Бараа материалын бүртгэлийн байнгын систем:
Энэ системийн үед бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөх бөгөөд бараа материал зарлагадах бүрт зарлагадсан бараа материалын өртгийг тооцно.
1.      Эхэлж авсанаа эхэлж зарлагадах арга
Огноо
Худалдан авалт
Зарлага
Үлдэгдэл
07.01


1000*120₮=120,000₮
07.03
400*225=90,000₮

1000*120₮=120,000₮
400*225₮=90,000₮
07.10

1000*120₮=120,000₮
100*225₮=22,500₮
07.25
250*264₮=66,000₮

100*225₮=22,500₮
250*264₮=66,000₮
07.30

100*225₮=22,500₮
220*264₮=58,080₮
30*264₮=7,920₮


ББӨ=268,080₮
БМ С2-н өртөг=7,920₮

0 comments:

Post a Comment