Thursday, September 4, 2014

Санхүү бүртгэл хичээлийн лекц 5

Нийтэлсэн Ulzii 6:48 AM, under | Сэтгэгдэл



БАРАА МАТЕРИАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН БҮРТГЭЛ
НББОУС 2-т зааснаар бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд:
1.      Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө
2.      Худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс
3.      Үйлчилгэээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэх материал, хангажийн зүйлс
Үйлдвэрлэл ба үйлчилгээ эрхэлдэг байгууллага, худалдааны байгууллагын бараа материалын бүтэц бүрэлдэхүүн ялгаатай байдаг. 

Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын бараа материалд бэлэн бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэл, түүхий эд материал, хангамжийн материал, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодол орно. Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын бараа материалд дуусаагүй үйлдвэрлэл, хангамжийн материал, түлш шатахуун, салбэг хэрэгсэл орно. Худалдаа эрхэлдэг байгууллагын бараа материалд худалдан борлуулах бараа, хангамжийн материал, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодол тус тус хамаарна.
Бараа материалыг өмчлөлийн хувьд:
·         Замд яваа бараа
-          ФОБ ачуулах цэгнөхцөлөөр ачигдсан
-          ФОБ хүргэх цэг нөхцөлөөр ачигдсан
Агентын бараа гэж ангилан тайлант хугацааны эцэст бараа материалаарх хөрөнгөнд оруулах эсэхийг шийднэ.
Замд яваа бараа
ФОВ- ачуулах цэг нөхцөлөөр ачигдсан бараа материалын хуьд борлуулагч нь худалдан авагчруу бараа материалыг ачуулсан үед бараа материалын өмчлөлийн бүх эрх худалдан авагч компанид шилждэг тул тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч компани хариуцдаг. Иймд энэ нөхцөлөөр ачигдсан замд яваа бараа материалыг худалдан авагч компанийн бараа материалд оруулна. ФОВ- хүрэх цэг нөхцөлөөр ачигдсан замд яваа бараа материал борлуулагчийн бараа материалд хамаарна. Ийм нөхцөлөөр ачигдсан бараа материалын өмчлөлийн бүх эрх худалдан авагч компанид бараа материалыг хүлээс авсан үед шилждэг тул тээвэрлэлтийн зардлыг борлуулагч компани хариуцдаг.
Агентын бараа
Агентын бараа нь заруулахаар дэлгүүрүүдэд тараасан бараа юм. Энэ бараа нь дэлгүүрийн биш тараасан компанийн бараа материалд хамаарна. Агент буюу дэлгүүр нь уг бараа материалыг бүртгэлдээ тусгахгүй боловч уг барааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж борлуулсан үед борлуулалтын шимтгэл авна.
Бараа материалыг НББ-д өртөг ба цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар бүртгэнэ. Ихэнх бизнесийн байгууллага бараа материалыг ашигтай борлуулдаг учраас өртөг нь ЦБҮЦ-с бага байдаг. Ийм нөхцөлд бараа материалыг өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Бараа материалын өртөгт худалдан авалтын өртөг, боловсруулалтын зардал болон одоогийн байршил, нөхцөлд авчрахтай холбогдож гарсан бүх зардал орно. Бараа материалын худалдан авалты өртөгт худалдан авсан үнэ, импортын болон бусад татвар тээвэрлэлт, ачиж буулгах зардал гэх мэт зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшуулалыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно. Боловсруулалтын зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан ҮНЗ, шууд хөдөлмөрийн зардал орно. Үйлдвэрлэлийн удирдлагад хамаарах шууд ба шууд бус хөдөлмөрийн зардлыг боловсруулалтын өртөгт оруулна. Худалдааны байгууллагын бараа материалын өртөг нь ерөнхийдөө худалдан авалтын өртөг байдаг бол үйлдвэрлэл эрхэлдэг компанийн бэлэн бүтээгдэхүүн ба дуусаагүй үйлдвэрлэлийн өртөг нь түүхий эд материалын худалдан авалтын өртөг ба боловсруулалтын зардлаас бүрддэг.
Бараа материалыг бүртгэх систем
Бараа материалыг бүртгэх хоёр систем байна.
·         Байнгын систем
·         Цаг үеийн систем
Байнгын системийн үед бараа материалын орлого, зарлагын гүйлгээг тухай бүрт нь бараа материалын дансанд бүртгэдэг бөгөөд тухайн өдрийн бараа материалын үлдэгдлийг бүртгэл дэх мэдээллээс авах боломжтой. Бараа материалын бүртгэлээр тодорхойлсон дүн нь биет тоологын дүнгээс зөрүүтэй байвал бараа материалын хэмжээг залруулах бичилтийг хийнэ.
Цаг үеийн системийн үед бараа материалын орлогын гүйлгээг тухай бүрт нь худалдан авалт дансанд бүртгэх бөгөөд зарцуулалтыг тодорхой хугацаагаар үечлэн бараа материалын өртгийг тодорхойлдог. Бүртгэл дэх мэдээллээс бараа материалын үлдэгдлийг тодорхойлох боломжгүй бөгөөд биет тооллого хийнэ. Биет тооллоготой харьцуулах үзүүлэлт байхгүй учраас бараа материалын илүүдэл дутагдал гардаггүй.
            Байнгын систем                                                                  Цаг үеийн систем
1.  Бараа материалын эхний үлдэгдэлд нэгжийн 530₮-н өртөгтэй 100 ширхэг бараа байсан. Бэлтгэн нийлүүлэгч компаниас 1,000 нэгж барааг нэг бүрийг нь 500₮-өөр 2/10 n/60 нөхцөлөөр худалдан авсан. Бараа материалыг тээвэрлэх зардалд 20,000₮ төлсөн.
      Дт Бараа материал   520,000                            Дт  Худалдан авалт          500,000
             Кт  Өр төлбөр      500,000                         Дт  Дотогш тээврийн зардал   20,000
             Кт   Мөнгөн хөрөнгө   20,000                                 Кт  Өр төлбөр                 500,000
                                                                                           Кт  Мөнгөн хөрөнгө          20,000
2.  Чанарын шаардлага хангаагүй 100 нэгж барааг буцааж, үлдэх төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд шилжүүлсэн.
       Дт  Өр төлбөр       500,000Дт Өр төлбөр   500,000
    Кт Мөнгөн хөрөнгө  441,000     Кт  Мөнгөн хөрөнгө 441,000
    Кт  Бараа материал     59,000                          Кт  ХА-н хөнгөлөлт     9,000
     (900ш*500-2%=441,000 )                             Кт  ХА-н буцаалт       50,000
3 510,000₮-н өртөгтэй бараа материалыг өртгөөс нь 20%-н нэмэгдэлтэй үнээр 3/14 n/30 нөхцөлөөр борлуулсан.
Дт  ББӨ        510,000                                          Бичилт хийхгүй
              Кт  Бараа материал  510,000
       Дт   Авлага (510.000*120%) 612,000                   Дт Авлага  612,000
               Кт  Бор. Орлого              612,000                      Кт Бор/орлого 612,000
4.24,000₮-н нэхэмжлэлийн үнэ бүхий бараа гэмтэлтэйн улмаас буцаж ирсэн. Худалдан авагч төлбөрөө хөнгөлөлтийн хугацаанд шилжүүлсэн.
Дт  Бараа материал        20,000                                          Бичилт хийхгүй
              Кт  ББӨ (24,000/120%)      20,000
       Дт   Бор/буцаалт        24,000                                                Ижилхэн
                   Кт  Авлага        24,000                 
Дт   Мөнгөн хөрөнгө      570,360                                                Ижилхэн
Дт   Бор/хөнгөлөлт           17,640                 
              Кт Авлага                  588,000
Тайлант хугацааны эцэст нийтдээ 22,790₮-н өртөгтэй бараа тоологдсон.
Хаалтын бичилт хийх
Бүртгэлээрх БМ-н үлдэгдэл= 53,000+520,000-59,000-510,000+20,000=24,000
Дт  БМ-н дутагдал (24,000-22,790)   1,210                  Дт Бараа материал С2   22,790
         Кт  Бараа материал                         1,210           Дт  ББӨ                           491,210
                                                                                  Дт  ХА-н хөнгөлөлт            9,000
                                                                                  Дт  ХА-н буцаалт              50,000
                                                                                           Кт  Худалдан авалт           500,000
                                                                                           Кт  Дотогш тээврийн зардал  20,000
                                                                                           Кт   Бараа материал С1          53,000
Байнгын системийн үед барааг авчрах, тээврийн зардал, ачиж буулгах зардал, бараа материалыг хүлээн авах ба задлах шалгах зардал гэх мэт бэлтгэл ажиллагааны зардлууд худалдаж авсан бүх бараа материалын өртөгт ордог бол цаг үеийн системийн үед эдгээр зардлууд зөвхөн тайлант хугацаанд борлуулсан барааны өртөгт орох ба борлогдоогүй үлдсэн барааны өртөгт хуваарилагдахгүй.

0 comments:

Post a Comment