Thursday, September 4, 2014

Нягтлан бодох бүртгэл - 4

Нийтэлсэн Ulzii 8:34 AM, under | Сэтгэгдэл


ÍßÃÒËÀÍ БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАГДАХ ЗҮЙЛС
ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ТУХАЙ
Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, аж ахуйн нэгжийн нөөцөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөөгийн үүрэг хариуцлага юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн бусдын өмнө хүлээх санхүүгийн үүрэг хариуцлага юм. өр төлбөр тодорхой хугацааны дараа заавал эргэн төлөгдөх ёстой.
12 сарын дотор эсвэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг циклийн дотор (12 сараас урт тохиолдолд) төлөгдөхөрийг богино хугацаат гэж ангилна. 
Богино хугацаат өр төлбөрүүд:
   
Урт хугацаат өр төлбөрүүд: Нэг жилээс дээш хугацаанд юм уу аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг циклийн аль уртад төлөгдөхүүрэг хариуцлагыг урт хугацаат өр гэнэ.

Урт хугацаат өрийн бичиг: тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг 1 жилээс дээш хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөх бичгэн амлалт юм. Үүний нийтлэг жишээ нь барьцаат өрийн бичиг (mortgage- моргейж, ипотек) юм. Энэ зээлийн хамгаалалт болгож аж ахуйн нэгжийн хөрөнгөөр барьцаа тавьсан амлалтын бичиг.
Бондын өр: тогтоосон дуусвар хугацаанд үндсэнөр болон хүүг төлөх амлалтын бичиг юм. Харьцангуй  их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бонд гарган мөнгө зээлдэг. Өөрөөр хэлбэл нэг зээлдүүлэгчээс бус олон тооны зээлдүүлэгчдээс их хэмжээний мөнгөн эх үүсвэрийг бий болгох зорилготой байдаг.
Урт хугацаат банкны зээл:  1 жилээс дээш хугацааны дараа эргүүлэн төлөхөөр банкнаас зээлсэн мөнгө юм.
Түрээсийн өр:  барилга байгууламж, тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл зэргийг цувуулсан төлбөртэйгээр худалдан авахаар (түрээслэж авахаар) гэрээ байгуулсан үедүүсдэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээс буюу лизингээр авах үед үүснэ


ЭЗДИЙН ӨМЧИЙН ТУХАЙ
Эздийн өмч гэдэг нь бүхөрийг төлсний дараа аж ахуйн нэгжид үлдэх буюу эздэд хувиарлагдах боломжтой хөрөнгө юм.
Аж ахуйн нэгжийн хэлбэрээс хамаараад эздийн өмч нь харилцан адилгүй байдаг. Нөхөрлөл хоршооны хувьд эздийн капитал буюу өмч, компанийн хувьд хувьцаат капитал гэсэн ойлголтыг ашиглана.

Нөхөрлөл хоршооны хувьд: эздийн капитал буюу өмч нь аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө, олсон ашиг алдагдал ашгийн хуваарилалт зэргийг харуулдаг. Эзний капитал нь дараах зүйлээрөсдөг.

  1.  Оруулсан хөрөнгө оруулалт
      2. Нөхөрлөл, хоршооны олсон ашиг 
    Эзний капитал нь дараах зүйлээр буурдаг.
    1.      Эздийн хөрөнгийн татан авалт буюу хувийн хэрэглээнд зарцуулсан зүйл
    2.      Нөхөрлөл, хоршооны хүлээсэн алдагдал


    Хязгаарлагдмал хариуцлагатай компаний (ХХК)эздийн өмч нь хувийн өмч, хуримтлагдсан ашиг гэсэн үндсэн бүтэцтэй байна.
    Хувийн өмч Компанийн дүрмийн сангийн хэмжээ буюу эздийн оруулсан хөрөнгийг харуулна.
    Хуримтлагдсан ашиг- Компани өөрийнүйл ажиллагаагаараа олж хуримтлуулсан нийт ашгийн хэмжээг харуулна.
    Хувьцаат компаний (ХК) эздийн өмч нь энгийн хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг гэсэн үндсэн бүтэцтэй байна.
    Энгийн хувьцаа- Компанийн дүрмийн санг бүрдүүлэхийн тулд гаргасан хувьцааг нэрлэсэн үнээр(тогтоосон үнээр) нь тусгасныг хэлнэ. Жишээ нь: Женко тур бюро ХК хөрөнгийн бирж дээр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 сая ширхэг хувьцаа арилжаалсан бөгөөд энгийн хувьцаа нь 10 тэрбум төгрөгөөр тусгагдсан.
    Нэмж төлөгдсөн капитал- Нэрлэсэн үнээс илүү буюу дутуу төлөгдсөн дүн юм. Өөрөөр хэлбэл хувьцааг худалдахаар тогтоосон үнэ болон зах зээл дээр арилжаалагдсан үнэ хоёрын зөрүү юм.
    Хувьцаа нь компанид хөрөнгө оруулалт хийж түүнийгүндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх ногдол ашиг авах компани татан буугдах үедүлдэх хөрөнгөөс хувь хүртэхийг гэрчилсэн үнэт цаас юм.
    Давуу эрхтэй хувьцаа- Хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй,эхний ээлжинд тогтмол хэмжээний ногдол ашиг авдаг хувьцааны нэг төрөл юм. Уг хувьцаа нь олгоогүй ногдол ашгийг нөхөн авдаг хөрөнгө хувиарлахад зээлдүүлэгчдийн дараа хоёрдугаар ээлжинд авах зэрэг давуу эрхтэй байдаг.
     

     

 

0 comments:

Post a Comment