АЖ
АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ БҮРТГЭХ,
ТАЙЛАГНАХ
ТУХАЙ
Аж ахуйн нэгж нь
Нягтлан бодох бүртгэлийн тухайн хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандарт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журамд заасны дагуу анхан шатны
болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, Монгол улсын татварын
хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар журмын дагуу татварын
тайлан гаргана.
- Татварын хуулийн дагуу татвараа өөрөө тодорхойлон төлөхтэй холбоотой ажил гүйлгээг НББ-ээр бүртгэхдээ:
- Аж ахуйн нэгж нь орлогодоо татварыг төлөхөөр тооцсон үед:
- Дт Орлогын албан татварын зардал –ххх
- Кт Орлогын албан татварын өглөг – ххх
- Орлогын албан татварын зардлыг хаахдаа:
- Дт ОЗНД ххх
- Кт Орлогын албан татварын зардал ххх
- ААНОАТ-н хуульд зааснаар тайлангийн дундуур гаргасан хуваарийн дагуу татвараа урьдчилан төлсөн үед:
- Дт Орлогын албан татварын урьдчилгаа ххх
- Кт Мөнгө хөрөнгө ххх
- Урьдчилан төлсөн татвараа тооцсон татварын өглөг рүү хаах үед:
- Дт Орлогын татварын өглөг ххх
- Кт Урьдчилж төлсөн орлогын албан татвар ххх
- Тайлангийн эцсийн татварын өглөгийг төлөх үед:
- Дт Орлогын албан татварын өглөг ххх
- Кт Мөнгөн хөрөнгө ххх
- Урьдчилж төлсөн татвараас авлага үүссэн үед:
- Дт Орлогын албан татварын авлага ххх
- Кт Урьдчилж төлсөн орлогын албан татвар ххх
- ·Бусдын эрхийг худалдан авч орлогыг нь олгох үед:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Эрх борлуулсны орлогын татварын өглөг ххх
- Бусдын эрхийг эзэмших шимтгэл төлөх үед:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Эрхийн шимтгэлийн орлогын татварын өглөг ххх
- Ногдол ашгийн орлого олгох үед:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Ногдол ашгийн орлогын татварын өглөг ххх
- · Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татварын өглөг ххх
- · Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид орлого шилжүүлэх үед:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Кт ...... орлогын татварын өглөг ххх
- · Суутган авсан татварыг төсөвт төлөх үед:
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Аж ахуйн нэгж орлогын албан татварын тайлан
Аж ахуйн нэгж нь
орлогын албан татвараа Маягт ТТ-0215-оор өссөн дүнгээр өөрөө
тодорхойлон гаргаж харьяа татварын албандаа улирлын тайланг дараа улирлын эхний
сарын 20-ны дотор,жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор тушаах
үүрэгтэй.
Суутгагчийн аж
ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан Маягт ТТ-1316-аар
өссөн дүнгээр гаргаж харьяа татварын албандаа тушаана.
Тайлан нь татвар
ногдуулалтын арга зүйн хүрээ татварын хуульд хэрхэн туссан тэр дагуу татвар
төлөгч тайлагнах бөгөөд татварын байгууллагын мэдээллийн эх сурвалж баримт юм.
Татвар төлөгч татварын тайлангаа санхүүгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн
баримт, мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд татварын байгууллагад татвар ногдох
орлого зардлаа өөрөө тодорхойлон тайлагнах үүргээ хэрэгжүүлж байгааг илтгэнэ. Татвар
төлөгч албан татвараа сар улирлын хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор
урьдчилан төлж байх үүрэгтэй.
Жишээ нь: “Г” ХХК
нь Сонгино Хайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд нарийн
боовны үйлдвэрлэл болон авто машины грашийн үйлчилгээ эрхэлдэг. 20ХХ оны 12-р
сарын 31-нээрх ерөнхий дэвтэрт дараах ажил гүйлгээнүүд бүртгэгдсэн байна.
Үүнд: (мянган төгрөгөөр)
1. Нарийн боовны үйлдвэрлэлээс 32000,0 грашийн үйлчилгээнээс
5000,0 бусдын хувьцааг борлуулснаас 2500,0 (худалдан авсан үнэ 2050,0) авто машин борлуулснаас 12000,0 (үлдэгдэл өртөг 10500,0) гэрээний торгуулаас 150,0-ний орлоготой ажилласан.
7000,0 –ний үнэтэй автомашиныг бүтээгдэхүүнээ борлуулсны үнэнд авсан.
2. Түүхий эд материалын зардал 12000,0 цалин хөдөлмөрийн
хөлсөнд 4200,0 НДШ 798,0 нэг удаагийн тэтгэмж 900,0 цахилгааны зардалд 450,0
шатахууны зардал 950,0 тоног төхөөрөмжийн урсгал засварт 350,0 өдөр тутмын
сонингийн захиалгад 25,0 хөрөнгийн даатгалд 200,0 барааны сав баглаа боодолд
зориулан 65,0-өөр иргэн Д-ээс уут худалдан авсан (баримтгүй) , 420,0 –ний бүтээгдэхүүн муудаж акталсан, хангамжийн
зүйлийн зарцуулалт 280,0 (340,0-ний материал худалдан авсан), Зээлийн хүүгийн зардал 560,0 бичиг хэргийн зүйлд 180,0
усанд 100,0 хогонд 80,0-ний зардал тус тус гарсан.
3. Компани нь 60000,0 анхны өртөгтэй 10 дахь жилдээ ашиглаж
байгаа дэлгүүрийн барилгатай, үүний 20%ийг нь орон сууцаар ашигладаг,
20000,0-ний анхны үнэтэй 6 дахь жилдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй,
15000,0-ний бусад эд хогшилтой болно. Дэлгүүрийн барилгаа өргөтгөх зорилгоор
банкнаас 40000,0-ний зээл авсан байгаа.
4. Тайлангийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн албан татварт
120,0 (төлөхөөр тайлагнасан нь 360,0) авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт
78,0 (төлөхөөр тайлагнасан нь 78) нийгмийн даатгалын шимтгэлд 1000,0 орлогын албан татварт
2030,0-г харилцагч татварын алба, нийгмийн даатгалын газруудад төлсөн.
Гүйцэтгэх нь:
1. Элэгдлийн болон бусад холбогдох зардлын тооцоолол хий
2. Татвар ногдуулах орлогыг тодорхойлж, холбогдох дансны
харилцааг хий.
3. ААНОАТ-н тайлан бэлтгэ.
Бодолт:
Элэгдлийн
зардлын тооцоолол:
Барилга
60000,0 :
40=1500,0*80%=1200,0
Тоног
төхөөрөмж 20000,0:10=2000,0
Эд
хогшил 15000,0:10=1500,0
Элэгдлийн
зардлын дүн
4700,0
Урсгал засварын хэтрэлтийг тооцох:
Тоног
төхөөрөмжийн үлдэгдэл өртөг (5 жил элэгдүүлсэн байгаа ) :
20000.0-10000.0(2000.0*5)=10000,0*2%=200,0 байвал зохих хэмжээ.
Хасах
нь: урсгал засварын зардал 350,0
Хэтэрсэн
хэмжээ: 150,0
Тоног
төхөөрөмжийн үлдэгдэл өртөг
10000,0
Нэмэх
нь: урсгал засварын зардлын хэтрэлт
150,0
Тоног
төхөөрөмжийн элэгдэл тооцох дүн
10150,0
Элэгдлийн
зардал 10150,0:5=2030,0
Хасах
нь байгуулсан элэгдэл
2000,0
Элэгдлийн
зардлын нэмэгдүүлэх дүн
30,0
Элэгдлийн зардал
4700,0+30,0=4730,0
Урсгал засварын
зардлыг 200,0-иар татвар ногдуулах орлогоос хасна. Нэг удаагийн тэтгэмж, сонины
зардал, сав баглаа боодлын зардал, акталсан бараа, зээлийн хүүгийн зардал зэрэг
нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд хүлээн зөвшөөрөгдөхгүй болно.
Татвар ногдуулах орлогыг тодорхойлох:
·
Хувьцаа
борлуулсан орлогоос худалдан авсан дүнг хасна.
2500,0-2050,0=450,0 татвар ногдох орлого
·
Авто
машин борлуулсан орлогоос үлдэгдэл өртгийг хасна.
12000,0-10500,0=1500,0
·
Гэрээний
торгууль, авто машины үнэ нь татвар ногдох орлого болно.
Орлого:
(32000.0+5000.0+2500.0+12000.0+150.0+7000.0)= 58650,0
Хасахнь: Зардал
(12000.0+4200.0+798.0+2050.0+450.0+950.0+200.0++10500.0+200.0+340.0+180.0+100.0+80.0+4730.0+360.0+78.0)= 37216,0
Татвар ногдуулах орлого
21434,0
Татварын өглөг 21434,0*10%=2143,4-г төсөвт төлнө.
Журналын
бичилт:
Татварын зардал -2143,4
Татварын өглөг - 2143,4
Урьдчилан
төлсөн орлогын албан татвар:
Орлогын албан татварын
урьдчилгаа -2030,0
Мөнгөн хөрөнгө -2030,0
Татварын өглөгөө
урьдчилж төлсөн татвар луу хаах
Татварын өглөг -2030,0
Орлогын албан
татварын урьдчилгаа -2030,0
Батлав. МХМТэнхимийн
эрхлэгч.............................................../Д. Батжаргал/
Лекц-4 ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ БҮРТГЭЛД ТУСГАХ
1. Татварын өмнөх ашиг ба татвар ногдуулах орлого, байнгын
ба түр зөрүү
2. НББОУС 12-р татварын нөлөөллийг тооцож бүртгэх
3. Түр зөрүүг зохицуулах
Татварын өмнөх ашиг ба татвар
ногдуулах орлого, байнгын ба түр зөрүү
Санхүүгийн тайланд
а.а.н-н тайлант хугацааны борлуулалтын болон бусад орлогыг түүнтэй холбогдон
гарсан зардалынх нь хамт тусгах үр дүн нь нийт ашиг алдагдал, үйл ажиллагааны
ашиг алдагдал ердийн үйл ажиллагааны ашиг алдагдал татвар төлөхийн өмнөх ашиг
алдагдал татварын дараах цэвэр ашиг гэсэн үечилэлээр харуулдаг. Харин орлогын
татварын тайланд татвар ногдуулах орлого 1 үе шатаар буюу татвар ногдох
орлогоос хүлээн зөвшөөрөгдөх зардлыг хасч тодорхойлогддог. Санхүүгийн
тайлангийн зорилгоор орлого зардалыг хүлээн зөвшөөрч бүртгэхдээ аккурэль суурьт
зарчимд үндэслэн татвар төлөхийн өмнөх ашгийг тодорхойлдог. Олон улсын практикт
татвар нь төлөгдөх боломжтой байх ёстой гэсэн татварын зарчимтай уялдан мөнгөн
суурьт үндэслэн татвар ногдуулах орлогыг тодорхойлдог. Энэ нь их хэмжээний орлогыг
мөнгөөр аваагүй байж орлогоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд татвараа төлөх
мөнгөгүйн улмаас торгууль алданги гэх мэт эрсдэл хүлээх эсвэл мөнгийг нь хүлээн
авсны дараа (зарцуулж
дууссан, орлогоо хүлээн зөвшөөрөх үед) мөнгө нэгэнт зарцуулагдсан үед татварын өрийг төлөхөд
хүндрэл учрах гэм мэт эрсдлийг дагуулахгүй байхаар буюу татвар нь төлөгдөх
боломжтой үед тооцоологдох ёстой гэсэн үг. Санхүүгийн тайлангийн татвар
төлөхийн өмнөх ашиг татварын тайлангийн татвар ногдуулах орлогын зөрүүг
1. Байнгын зөрүү
2. Түр зөрүү гэж ангилна.
Татварын хуулийн
заалтуудаас үүдэн татвар төлөхийн өмнөх
ашиг, татвар ногдуулах орлого зөрүүтэй байхыг байнгын зөрүү гэж нэрлэх бөгөөд
байнгын зөрүү нь ирээдүйн татварын өглөгд нөлөөлөхгүй учир санхүүгийн тайланд
татварын өглөгийг залруулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл байнгын зөрүү НББ-д тусгагдаггүй.
Зарим орлого,
зардлыг санхүүгийн болон татварын тайлангийн зорилгоор өөр өөр цаг хугацаанд
хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь: бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийг худалдан авсан
нийт дүнгээр нь хасагдах зардалд тооцохоор заасан байдаг бол санхүүгийн тайланд
уг бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсээс тайлант хугацаанд зарцуулсан хэсгийг нь
л зардлаар хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү санхүүгийн болон татварын тайланд орлого
зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх цаг хугацааны ялгаанаас үүдэн татвар төлөхийн
өмнөх ашиг ба татвар ногдуулах орлогын хооронд үүссэн зөрүүг түр зөрүү гэнэ.
Байнгын зөрүү нь хэзээ ч нөхөгдөхгүй харин түр зөрүү нь ирээдүйн цаг хугацаанд
нөхөгдөнө. Нөхөгдөнө гэдэг нь яваандаа татвар ногдох орлогод тооцогдох эсвэл
татвар ногдох орлогоос хасагдана гэсэн үг. Түр зөрүү байгаа тохиолдолд
хойшлуулсан татварын өглөг, хойшлуулсан татварын хөрөнгө гэсэн дансууд
ашиглагдах бөгөөд эдгээр нь балансын дансууд юм. Татвар ногдуулах орлого нь
татвар төлөхийн өмнөх ашгиас их үед хойшлуулсан татварын хөрөнгө үүснэ. Бага
үед хойшлуулсан татварын өглөг үүснэ.
Түр зөрүүг татвар
ногдох түр зөрүү, хасагдах түр зөрүү гэж ангилна. Түр зөрүүг үүсгэж буй
хөрөнгө, өр төлбөрийн дансны дүн болон татварын суурь хоёрын хооронд үүсч буй
зөрүү нь ирээдүйн тайлант үед татвар ногдуулах орлогыг нэмэгдүүлэх нөлөөлөл
үзүүлж байвал түүнийг”Татвар ногдох түр зөрүү” гэнэ. Татвар ногдох түр
зөрүүнээс үүсч буй татварын нөлөөллийг “Хойшлогдсон татварын өглөг ” гэж
бүртгэнэ. Түр зөрүүг үүсгэж буй хөрөнгө, өр төлбөрийн дансны дүн болон татварын
суурь хоёрын хооронд үүсч буй зөрүү нь ирээдүйн тайлант үед татвар ногдуулах
орлогыг бууруулах нөлөөлөл үзүүлж байвал түүнийг “Хасагдах түр зөрүү” гэнэ.
Хасагдах түр зөрүүнээс үүсч буй татварын нөлөөллийг “”Хойшлогдсон татварын
хөрөнгө” гэж бүртгэнэ.
Жишээ нь:
санхүүгийн бүртгэлийн зорилгоор 20Х1 онд 1000,0 төгрөгний баталгаат засварын
зардлыг тооцоолж бүртгэсэн. Харин татварын зорилгоор баталгаат зардлыг мөнгөөр
төлөгөдсөн үед нь хүлээн зөвшөөрдөг. 20Х2 онд уг баталгаат засварт 400,0
төгрөг, 20Х3 онд 600,0 төгрөг төлсөн гэвэл
Баталгаат засварын зардал
Дансны үнэ
|
Татварын суурь
|
Түр зөрүү
|
|
20Х1
|
1000,0
|
0
|
1000,0
|
20Х2
|
0
|
400,0
|
600,0
|
20Х3
|
0
|
600,0
|
0
|
Санхүүгийн
бүртгэлийн зорилгоор 20Х1 онд уг зардлыг хүлээн зөвшөөрсөн тул татварын өмнөх
ашиг уг дүнгээр буурсан байгаа. Харин татварын зорилгоор тухайн тайлант үед
хүлээн зөвшөөрөхгүй тул татвар ногдох орлого нь уг дүнгээр илүү байгаа. Уг
зөрүү нь ирээдүйн тайлангийн үеүдэд татвар ногдуулах орлогыг бууруулах нөлөөлөл
үзүүлж байгаа тул хасагдах түр зөрүү болно.
Татвар ногдох түр зөрүү үүссэн үед:
Дт Татварын зардал ххх
Кт Хойшлогдсон татварын өглөг ххх
Кт Орлогын албан татварын өглөг ххх
Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед:
Дт Хойшлогдсон татварын өглөг ххх
Кт Орлогын албан татварын өглөг ххх
Хасагдах түр зөрүү үүссэн үед:
Дт Орлогын албан татварын зардал ххх
Хойшлогдсон татварын хөрөнгө ххх
Кт Орлогын албан татварын өглөг ххх
Хойшлогдсон татварын хөрөнгийг буцаах үед:
Дт Орлогын албан татварын өглөг ххх
Кт Хойшлогдсон татварын хөрөнгө ххх
Зөрүүг хэрхэн тооцон бүртгэхийг жишээгээр авч үзье.
Үндсэн хөрөнгө.
Байгууллага 2100,0 төгрөгний дансны үнэ бүхий компьютерийг санхүүгийн
бүртгэлийн зорилгоор 4 жилээр, татварын бүртгэлийн зорилгоор 3 жилээр шулуун
шугамын аргаар элэгдүүлдэг. Тайлант үе бүрийн татварын өмнөх ашиг 1000,0
төгрөг, татварын хувь хэмжээ 10% болно.
Бодолт:
1.Татварын
тооцоолол
|
Жил 1
|
Жил 2
|
Жил 3
|
Жил 4
|
|
Татварын өмнөх
ашиг
|
1000,0
|
1000,0
|
1000,0
|
1000,0
|
|
Нэмэх нь: СБ
зорилгоорх элэгдэл
|
525,0
|
525,0
|
525,0
|
525,0
|
|
Хасах нь:
татварын зорилгоорх элэгдэл
|
700,0
|
700,0
|
700,0
|
0
|
|
Татвар ногдуулах
орлого
|
825,0
|
825,0
|
825,0
|
1525,0
|
|
Татварын өглөг
|
82,5
|
82,5
|
82,5
|
152,5
|
|
Хойшлогдсон
татварын өглөг
|
17,5
|
17,5
|
17,5
|
-52,5
|
|
Нийт татварын
зардал
|
100,0
|
100,0
|
100,0
|
100,0
|
|
2.Дансны өртөг татварын суурь
|
|||||
Дансны үнэ
|
2100,0
|
1575,0
|
1050,0
|
525,0
|
|
Санхүүгийн
бүртгэлийн элэгдэл
|
525,0
|
525,0
|
525,0
|
525,0
|
|
СБ-н зорилгоорх
үлдэгдэл үнэ
|
1575,0
|
1050,0
|
525,0
|
0
|
|
Татварын суурь
|
2100,0
|
1400,0
|
700,0
|
0
|
|
Татварын элэгдэл
|
700,0
|
700,0
|
700,0
|
0
|
|
Татварын
зорилгоорх үлдэгдэл үнэ
|
1400,0
|
700,0
|
0
|
0
|
|
3.Түр зөрүү болон хойшлогдсон татвар
|
|||||
СБ-н зорилгоорх
үлдэгдэл үнэ
|
1575,0
|
1050,0
|
525,0
|
0
|
|
Татварын
зорилгоорх үлдэгдэл үнэ
|
1400,0
|
700,0
|
0
|
0
|
|
Түр зөрүү
|
175,0
|
350,0
|
525,0
|
0
|
|
Хойшлогдсон
татвар
|
17,5
|
35,0
|
52,5
|
0
|
|
4.Хойшлогдсон татварын дансны мэдээлэл
|
|||||
Эхний үлдэгдэл
|
0
|
17,5
|
35,0
|
52,5
|
|
Нэмэгдсэн
/хасагдсан/
|
17,5
|
17,5
|
17,5
|
-52,5
|
|
Эцсийн үлдэгдэл
|
17,5
|
35,0
|
52,5
|
0
|
|
5.Хойшлогдсон татварын тооцоог хянах
|
|||||
Татварын элэгдэл
|
700,0
|
700,0
|
700,0
|
0
|
|
Санхүүгийн
бүртгэлийн элэгдэл
|
525,0
|
525,0
|
525,0
|
525,0
|
|
Түр зөрүү
|
175,0
|
175,0
|
175,0
|
-525,0
|
|
Татварын хэмжээ
10%
|
17,5
|
17,5
|
17,5
|
-52,5
|
0 comments:
Post a Comment