НАЙДВАРГҮЙ
АВЛАГЫН ТООЦОО БА ХАСАГДУУЛГЫН БҮРТГЭЛ
НББОУС 2-д “Авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр нь үнэлж тусгана”
гэж заасан байдаг. Авлагын цэвэр боломжит үнийг авлагын дүнгээс найдваргүй
авлагын нөөцийг хасаж тооцно. Зээлээр борлуулалт хийсэн үед авлагын зарим хэсэг
төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болж, улмаар найдваргүй болж данснаас хасагддаг.
Найдваргүй авлагын зардлыг бүртгэх 2 арга байдаг.
1.
Шууд
арга
Шууд арга: Авлага
төлөгдөх найдваргүй гэдэг нь тогтоогдсон үед авлагыг данснаас хасдаг арга юм.
Хасагдуулгын буюу нөөцийн арга: тайлант хугацааны зээлийн борлуулалт болон авлагын дансны үлдэгдлээс
тодорхой хувь хэмжээгээр урьдчилан нөөц байгуулаад төлөгдөх найдваргүй болсон
авлагыг нөөцөөр хааж өгдөг арга юм.
Нөөцийн буюу хасагдуулгын аргын үед найдваргүй авлагын
нөөц байгуулах 2 арга байдаг.
1.
Борлуулалтын
хувийн жин буюу орлогын тайлангийн арга
2.
Авлагын
хувийн жин буюу балансын арга
Авлагын хувийн жингийн арга нь дотроо:
1.
Авлагын
дансны эцсийн үлдэгдэлд үндэслэх
2.
Авлага
төлөгдөх хугацаанд үндэслэх гэсэн 2 аргатай.
Компани тайлант хугацааны зээлийн борлуулалтын дүнгээс
найдваргүй авлагын зардлыг тооцсон бол борлуулалтын хувийн жингийн арга,
авлагын дансны үлдэгдлээр дамжуулан найдваргүй авлагын зардлыг тооцсон бол
авлагын хувийн жингийн арга болно. Борлуулалтын хувийн жингийн аргын үед
зээлийн борлуулалтын дүнгээс өмнөх онуудын туршлага дээр үндэслэн тооцсон
тодорхой хувиар найдваргүй авлагын зардлыг тооцож “Найдваргүй авлагын нөөц”
дансны кредитээс “Найдваргүй авлагын зардал” дансны дебетэд бүртгэнэ. Авлагын
хувийн жингийн аргын үед авлагын дансны эцсийн үлдэгдлийн тодорхой хувиар
“Найдваргүй авлагын нөөц” дансны эцсийн үлдэгдлийг тооцох ба “Найдваргүй
авлагын нөөц” дансны эхний ба эцсийн үлдэгдэл, дебет ба кредит гүйлгээг
харгалзан найдваргүй авлагын зардлыг тооцож бүртгэнэ. “Найдваргүй авлагын
зардал” данс нь орлогын тайланд тусгагдах түр данс бөгөөд орлого, зардлын
нэгдсэн дансанд хаагдна. “Найдваргүй авлагын нөөц ” дансыг балансын эргэлтийн
хөрөнгийн хэсэгт авлагын данснаас хасах байдлаар тайлагнах бөгөөд авлагын сөрөг
тохируулах данс юм.
Шууд арга: Нөөцийн арга:
1. Урьдчилан найдваргүй авлагын нөөц байгуулах
үед:
Нөөц байгуулахгүй Дт Найдваргүй авлагын зардал ххх
Кт Найдваргүй авлагын нөөц ххх
2. Авлага найдваргүй болох нь тогтоогдож
данснаас хасагдах үед:
Дт Найдваргүй авлагын зардал ххх
Дт Найдваргүй авлагын нөөц
ххх
Кт Дансны авлага ххх Кт Дансны авлага ххх
3Данснаас
хассан авлага эргэн төлөгдөх үед:
Өмнө нь найдваргүй болж данснаас хассан авлага төлбөр
хариуцагч нь үйл ажиллагаагаа сэргээсэн төлбөрийн чадвартай болсон гэх мэт
шалтгааны улмаас эргэж төлөгдөх боломжтой болдог байна. Үүнийг “авлага сэргээлт
” гэж нэрлэдэг.
Данснаас хассан авлагын хэмжээгээр сэргээх бичилт хийнэ.
Бичилт
хийхгүй
Дт Дансны авлага ххх
Кт Найдваргүй авлагын нөөц ххх
Төлөгдсөн авлагын хэмжээгээр:
Дт Мөнгөн хөрөнгө ххх
Дт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Найдваргүй авлагын нөхөлтийн орлого хххКт Дансны авлага ххх
Жишээ нь: “Таван богд” компанийн 2010 оны авлагын
бүртгэлийн талаарх мэдээлэл:
·
2010
оны найдваргүй авлагын нөөц дансны эхний үлдэгдэл 219,120₮, авлагын дансны
эхний үлдэгдэл 5,478,000₮.
·
Тайлант
хугацаанд 35,200₮-н авлага найдваргүй болж данснаас хасагдсан.
·
Тайлант
хугацааны нийт борлуулалт 9,919,000₮ ба борлуулалтын 75% нь зээлээр хийгдсэн.
Тайлант хугацаанд 6,000,000₮-н авлага төлөгдсөн.
·
Өмнөх
онд найдваргүй гэж үзэж данснаас хассан авлагаас 39,000₮-н авлага төлөгдсөн.
Даалгавар:
1.
Борлуулалтын
хувийн жингийн аргаар найдваргүй авлагын зардлыг тооцож бүртгэх. Авлагын
найдваргүй болох хувь -4%
2.
Авлагын
хувийн жингийн аргаар найдваргүй авлагын зардлыг тооцож бүртгэх. Авлага
найдваргүй болох хувь -4%
Борлуулалтын хувийн жингийн арга:
1.
Дт
Найдваргүй авлагын нөөц
35,200
Кт Дансны авлага 35,200
2.
Дт
Дансны авлага 7,439,250
Мөнгөн
хөрөнгө 2,479,750
Кт Борлуулалтын орлого 9,919,000
Дт Мөнгөн хөрөнгө 6,000,000
Кт Дансны авлага 6,000,000
3.
Дт
Дансны авлага 39,000
Кт Найдваргүй авлагын нөөц 39,000
Дт Мөнгөн хөрөнгө 39,000
Кт Дансны авлага 39,000
4.
Дт
Найдваргүй авлагын зардал
297,570
Кт Найдваргүй авлагын
нөөц 297,570
Авлагын хувийн жингийн арга:
а. Авлагын дансны үлдэгдэлд үндэслэх арга
1.
Дт
Найдваргүй авлагын нөөц
35,200
Кт Дансны авлага 35,200
2.
Дт
Дансны авлага 7,439,250
Мөнгөн
хөрөнгө 2,479,750
Кт Борлуулалтын орлого 9,919,000
Дт Мөнгөн хөрөнгө 6,000,000
Кт Дансны авлага 6,000,000
3.
Дт
Дансны авлага 39,000
Кт Найдваргүй авлагын нөөц 39,000
Дт Мөнгөн хөрөнгө 39,000
Кт Дансны авлага 39,000
4.
Дт Найдваргүй авлагын зардал 52,362
Кт
Найдваргүй авлагын нөөц
52,362
Авлагын дансны үлдэгдэл 6,882,050₮-н 4% буюу 275,282 нь
найдваргүй авлагын нөөц дансны эцсийн үлдэгдэл болох ба найдваргүй авлагын
нөөцийн дансны эхний ба эцсийн үлдэгдэл, дебет ба кредит гүйлгээг харгалзан
52,362₮-р (275,282+35200-219,120-39000) найдваргүй авлагын зардлыг бүртгэнэ.
б. Авлага төлөгдөх хугацаанд үндэслэх арга нь авлагын
үлдэгдлийг төлөгдөх хугацаагаар нь ангилан, ангилал тус бүрт ялгаатай
хувийн жин тодорхойлон найдваргүй
авлагын нөөц дансны эцсийн үлдэглийг тооцно. Энэ арга нь авлага тус бүрийн
төлөгдөх хугацаанд үндэслэж байгаа тул ирээдүйд найдваргүй болж болзошгүй
авлагыг илүү үндэслэлтэй тооцдог.
Жишээ нь: авлагын төлөгдөх хугацаа нь дараах байдалтай
байсан гэж үзвэл:
Тооцоогоорх авлага
|
Хугацаа
|
Тооцоолсон найдваргүй болох хувь
|
6,000,000₮
|
Хугацаа болоогүй
|
0,5%
|
500,000₮
|
1-60 хоног хэтэрсэн
|
2%
|
10,200
|
61-120 хоног хэтэрсэн
|
4%
|
371,850
|
120-360 хоног хэтэрсэн
|
60%
|
6,882,050₮
|
0 comments:
Post a Comment