- Хөрөнгийн орлогод дараах орлогууд хамаарна.
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого
- Эрхийн шимтгэлийн орлого
- Ноогдол ашгийн орлого
- Хүүгийн орлого
Хөдлөх
болон үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэнээр уг орлогыг олохтой холбогдон
гарсан баримтаар нотлогдох зардлуудыг хасч шаталсан хувиар, эрхийн шимтгэлийн
орлого болон ноогдол ашгийн орлогын нийт дүн 10%-иар, бусдаас хүлээн авсан
хүүгийн орлогын нийт дүнд 10%-иар харин банк болон банк бус санхүүгийн
байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын хувьд хүүгийн орлогоос холбогдох
зардлуудыг хасч татвар ноогдуулах орлогыг тодорхойлно. Хөрөнгийн орлогоос
түрээсийн ба хүүгийн орлогод албан татвар төлөгч нь өөрөө орлогын татвараа
ноогдуулан төлнө. Харин эрхийн шимтгэлийн орлого, ноогдол ашгийн орлогыг олгогч
а.а.н нь ноогдох татварыг суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй.
Хөрөнгө борлуулсны орлогод:
·
Үл
хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого
·
Хөдлөх
эд хөрөнгө борлуулсны орлого хамаарагдана.
Үл
хөдлөх эд хөрөнгийн хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь: МУ-н нутаг
дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн эзэмшилийн зориулалттай өмчид
хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт эдийн засгийн агуулгаа
алдах барилга байгууламж тарьц суулгац олон наст ургамал зэрэг бусад бодит
болоод хийсвэр аргаар хэмжин тодорхойлж болохуйц хил хязгаартай эд хөрөнгийг
хэлнэ. А.а.н үл хөдлөх хөрөнгө борлуулбал борлуулсан үнийн дүнгээс 2%-иар
орлогын албан татвар төлнө. Энэ татварыг суутгагч нь суутган авч төсөвт төлөх
үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөнөөс бусад тоног төхөөрөмж тавилга эд хогшил гэх мэт
биет хөрөнгийг хөдлөх хөрөнгө гэнэ. Хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос
үлдэгдэл өртгийг хасч татвар ноогдуулах бөгөөд төлөх татварын хэмжээ нь
шаталсан хувь хэмжээ байна. Энэ татварыг албан татвар төлөгч нь өөрөө
тодорхойлон төсөвт төлөх үүрэгтэй.
Татвар ноогдох орлогоос хасагдах үндсэн хөрөнгийн
элэгдлийн хэмжээг тооцох арга зүй
А.а.н-д
нь санхүүгийн тайлагналын зорилгоор НББОУС-16-д (үндсэн хөрөнгө) зааснаар НББ-н бодлогын баримт бичигт заасан аргаар (шулуун шугамын арга, жилүүдийн нийлбэрийн арга,
үлдэгдлийг давхар бууруулах арга, үйл ажиллагааны арга) ашиглагдах хугацааг өөрсдөө тооцон элэгдэл тооцож болно.
Харин татвар ноогдох орлогоос хасагдах элэгдлийн зардлын хэмжээг ААНОАТ-н
хуульд заасан ашиглалтын хугацаанд үндэслэн шулуун шугамын аргаар элэгдэл
хорогдлыг тооцно.
·
Барилга
байгууламж -40 жил
·
Машин
механизм техник тоног төхөөрөмж -10 жил
·
Компьютер
түүний эд анги программ хангамж-3 жил
·
Ашиглах
хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө-10 жил
·
Ашиглах
хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө (ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрөл)-
элэгдүүлэх жил нь хүчин төгөлдөр байх хугацаа нь байна.
·
Бусад
үндсэн хөрөнгө-10 жил байна.
Тухайн
хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж
байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан
татвар ногдох орлогоос хасна. Жишээ нь: “Ц” компани 350 сая төгрөгний
үнэлгээтэй барилгатай. Үүний 60%-д нь үйл ажиллагаа явуулж, үлдсэнд нь амьдран
суудаг гэвэл 60%-д ногдох элэгдэл хорогдлын шимтгэлийг хүлээн зөвшөөрнө гэсэн
үг.
Ашигт
малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө барьж байгуулсан
үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл,
хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд
тогтмол хэмжээгээр тооцож албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд
оруулна.
Албан
татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан
татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл
өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар
ногдуулна. Тухайлбал: нарийн боов хийх зориулалтаар ашиглаж байсан тоног
төхөөрөмж нь ашиглагдахаа больсон тохиолдолд түүнийг борлуулсан гэж үзэж татвар
ногдуулна.
Газар
бараа,материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй.
Жишээ нь: А ком
тоног төхөөрөмжийн анхны өртөг 5,700,000 төгрөг, ашиглах хугацаа 8 жил,
жилүүдийн нийлбэрийн аргыг ашигладаг. Ашиглалтанд орсон хугацаа нь 2004 он.
2009 оны тайлант жилийн татвар төлөхийн өмнөх ашиг 5,970,000 төгрөг бол төлөх
татварын хэмжээ хэд вэ?
А. Ж.Н = 5,700,000*
3/ 36 =475,000
Хуулиар бол: тоног
төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 10 жил, элэгдлийг шулуун шугамын аргаар тооно
гэж заасан учраас элэгдлийн хэмжээ 570,000 болно.
570,000-475,000=
95,000
Татвар төлөхийн өмнөх ашиг 5970,000-95,000=5875,000 татвар ноогдох орлого
5875,000-587,500=5287,500
0 comments:
Post a Comment