Thursday, September 4, 2014

Нягтлан бодох бүртгэл - 3

Нийтэлсэн Ulzii 8:27 AM, under | Сэтгэгдэл



ÍßÃÒËÀÍ БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАГДАХ ЗҮЙЛС
1.      Хөрөнгийн тухай
2.      Өр төлбөрийн тухай
3.      Эздийн өмчийн тухай
4.      Орлогын тухай
5.      Зардлын тухай
6.      Үйл ажиллагааны үр дүнгийн тухай

Бизнесийн үйл ажиллагаанд ашиглах хөрөнгийгөр төлбөр болон өмч гэсэн хоёр эх үүсвэрээр бүрдүүлдэг. Аж ахуй нэгжийн хөрөнгө нь хөрөнгийн эх үүсвэртэйгээ тэнцүү байдаг. Эх үүсвэр нь өр төлбөр болон эздийн өмчийн нийлбэр байна.
Хөрөнгө =   Өр төлбөр   +  Эздийн өмч
Аж ахуйн нэгжийн хөрөнгө, санхүүгийн байдлын хэмжилттэй холбоотой элемент нь хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч юм. Харин үйл ажиллагааны үр дүнгийн хэмжилттэй холбоотой элемент нь орлого, зардал юм. Эдгээр таван элементийг тус бүрд нь авч үзнэ.

Хөрөнгийн тухай
 

Эргэлтийн хөрөнгөд дараах зүйлс орно. 
Эргэлтийн бус хөрөнгөнд дараах зүйлс орно.
Биет хөрөнгө(үндсэн хөрөнгө): үйлдвэрлэл явуулах, үйлчилгээүзүүлэх, конторын эсвэл бусдад түрээслүүлэх зорилгоор эзэмшиж байгаа биетээр оршдог харьцангуй өндөрүнэөртөгтэй хөрөнгүүд юм. Биет хөрөнгийг хөдлөх ба үл хөдлөх гэж ангилна. 
  1. Үл хөдлөх хөрөнгө: газар болон түүнээсүл салгах хөрөнгүүд юм.
  •    Газар аж ахуйн нэгж байгууллага нь өөрийнүйл ажиллагааг эрхлэн явуулах, барилга байгууламж барих, бусдад түрээслүүлэх, үнэ цэнийг өсгөх зорилгоор газар эзэмшиж ашиглаж болно.
  •  Барилга, байгууламж- үйлдвэрийн болон конторын зориулалтаар, эсвэл бусдад түрээслүүлэх зорилгоор барилга байгууламжийг өөрөө бүтээн босгосон болон худалдан авсан барилга энд орно.    
  •  Хөдлөх хөрөнгө: Үл хөдлөх хөрөнгөөс бусад нэг жилээс дээш хугацаанд дахин дахин ашиглагдах хөрөнгө орно. Үүнд
  1. Тээврийн хэрэгсэл
  2.  Үйлдвэрийн тоног төхөөрөмж
  3. Конторын тоног төхөөрөмж
  4. Тавилга эд хогшил
Биологийн хөрөнгө
Биет бус хөрөнгө: биетээр оршдоггүй боловч үйлдвэрлэл явуулах, үйлчилгээүзүүлэхэд ашиглагддаг эсвэл эзэндээ  ирээдүйн тодорхой хугацаанд давуу талыг олгож байдаг хөрөнгүүд юм. Үүнд дараах зүйлс орно. 
 

0 comments:

Post a Comment