Авлагын
бүртгэл
- Авлагын тухай ойлголт, төрөл ангилал
- Дансны авлага, түүний бүртгэл
- Авлагын бичиг / вексэль /
- Найдваргүй авлагын тооцоо ба хасагдуулгын бүртгэл
Авлага гэдэг нь аливаа бизнесийн байгууллага бусад хүмүүст
бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээг зээлээр үзүүлснийхээ төлөө тэднээс нэхэмжилж
буй мөнгөний дүнг хэлнэ. Авлагыг худалдааны ба худалдааны бус, хугацаанаас нь
хамааруулаад эргэлтийн эргэлтийн бус, дансны авлага авлагын бичиг гэж ангилна. Худалдааны
авлага гэдэг нь гол төлөв үндсэн үйл ажиллагааны зорилго чиглэлийн дагуу буюу
бараа бүтээгдэхүүнийг худалдсанаас үүсч байгаа авлагыг хэлнэ. Тухайлбал үндсэн
хөрөнгийг зээлээр худалдсан мөнгөн хөрөнгийн авлага зэрэг орно.
Дансны авлага нь бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгосоноор
үүсэх ба гол төлөв байнгын түншүүдийн хооронд бараа бүтээгдэхүүн ажил
үйлчилгээг нийлүүлэх төлбөр тооцоо хийх гэрээний үндсэн дээр зохицуулагддаг.
Зах зээл хөгжсөн орнуудад борлуулалтыг түргэтгэж авлагыг
багасгах олон талын хөшүүргийг ашиглана. Тухайлбал: худалдан авагчдыг төлбөрөө
богино хугацаанд хийх явдлыг урамшуулах үүднээс:
·
Хугацаанаасөмнө
нь хийсэн төлбөрт борлуулалтын хөнгөлөлтийг санал болгох
·
Бөөнөөр
худалдаж авбал үнийг нь хямдруулах шаардлага хангахгүй барааг буцааж авах
·
Хугацаанаас
хэтэрсэн авлагад хүү тооцох гэх мэт арга хэмжээ зохион байгуулна.
Жишээ нь: 2/10 n/30 гэсэн нөхцөл нь төлбөрийг 30 хоногийн дотор хийх ёстой
бөгөөд хэрэв эхний 10 хоногт багтааж төлбөрөө хийвэл нийт дүнгийн 2%-р үнийн
хөнгөлөлт олгоно. Иймд худалдан авагч байгууллагууд төлбөрөө одоо хийгээд 2%-н
хөнгөлөлт эдлэх үү эсвэл 30 хоногийн дараа хийгээд нийт төлөх ёстой дүнгээ
төлөх үү гэдэг шийдвэр гаргах болдог. Борлуулалтын хөнгөлөлт олгож буй
тохиолдолд авлагыг бүртгэх хоёр арга бий. Үүнд:
1.
Нийт
дүнгийн арга
2.
Цэвэр
дүнгийн арга
Эхний аргаар компани анх борлуулалт хийх үедээ нийт
дүнгээр нь авлагыг бүртгэнэ гэсэн үг юм. Харин дараагийн аргаар нийт авлагаас,
тооцсон хөнгөлөлтийг хассан дүнгээр нь авлагыг бүртгэнэ. Худалдан авагч
төлбөрөө хөнгөлөлтийн хугацаанд хийсэн тохиолдолд нийт дүнгийн аргын үед
“Борлуулалтын хөнгөлөлт ” гэсэн дансыг ашигладаг бол цэвэр дүнгийн аргын үед
ийм данс ашиглахгүй ба шууд авлагын дансны кредитээс хүлээн авсан мөнгөний хэмжээгээр
бичнэ. Нөгөө талаас худалдан авагч төлбөрөө хөнгөлөлтийн хугацаанд хийгээгүй
бол цэвэр дүнгийн аргын үед “хэрэгжээгүй борлуулалтын хөнгөлөлт” гэсэн дансыг
ашиглана.
Жишээ нь: “Ган ”
компани 2000.09.01 нд “Асар” компанид 800,0 төгрөгийн, “Эхлэл” компанид 390,0
төгрөгийн бараа материалыг тус тус 2/10 n/30 нөхцөлөөр
борлуулжээ.
Нийт
дүнгийн арга: Цэвэр
дүнгийн арга
1. Бараа материалыг худалдан борлуулсан үед
1.
Дансны
авлага – 1190,0Дансны авлага – 1166,2
Бор.
Орлого – 1190,0
Бор. Орлого – 1166,2
2.2000.09.08-нд
2 компани нийт 890,0 төгрөгийн төлбөрийг төлсөн.
2.
Мөнгөн
хөрөнгө – 872,2Мөнгөн хөрөнгө – 872,2
Бор. Хөн - 17,8
Дансны авлага – 872,2
Дансны авлага – 890,0
32000.09.20-нд
үлдсэн төлбөрийг хийв.
3.
Мөнгөн
хөрөнгө – 300,0 Мөнгөн
хөрөнгө – 300,0
Дансны
авлага – 300,0
Хэрэгжээгүй борлуулалтын хөнгөлөлт -5,8
Дансны авлага -
294,2
Жишээ нь: Д компани З компанид 5 сая төгрөгийн бараа
бүтээгдэхүүнийг 3/15 n 45 нөхцөлөөр худалдсан. З компани төлбөрийн 2,4 хувийг 12
хоногийн дотор үлдсэн хувийг 30 хоногийн дотор төлсөн нийт ба цэвэр дүнгийн
аргын нөхцөл тус бүрд гарах дансны харилцааг хий.
Авлагын бичгийн бүртгэл
Авлагын бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг
тодорхой хүүгэйгээр тодорхой хугацааны дараа үл маргах журмаар авна гэдгийг
баталсан албан ёсны баримт юм. Алагын бичиг нь дансны авлагаас дараах өвөрмөц
онцлогтой. Хугацаанд хүү тооцдог. Авлагын бичиг нь дараах хоёр ажил гүйлгээний
улмаас үүсч бий болдог.
- Шууд авлагын бичгээр борлуулалт хийж авлагын бичиг хүлээн авахад:
Авлагын бичиг - ххх
Бор. Орлого
- ххх
- Дансаар тооцогдсон авлагын хугацаа хэтэрвэл авлагын бичигт шилжүүлнэ.
Авлагын бичиг - ххх
Дансны
авлага - ххх
Авлагын бичиг, түүний хүү төлөгдсөн тохиолдолд:
Мөнгөн
хөрөнгө - ххх
Авлагын бичиг - ххх
Хүүний орлого - ххх
Авлагын бичгийг энгийн вексель, шилжих вексель гэж 2
ангилдаг. Энгийн векселийг бусдад шилжүүлж болдоггүй бөгөөд анхны эзэмшигч (хүлээн авагч) нь төлбөрийг хүлээн авах эрхтэй байдаг. Харин шилжих
векселийг эзэмшигч нь мөнгөн хөрөнгийн хэрэгцээ бий болсон үедээ банкинд эсвэл
бусад санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэйгээр шилжүүлэн худалдаж болдогоороо
онцлогтой юм. Шилжих векселийг
баталгаатай баталгаагүй гэж 2 ангилна.
Авлагын бичгийн хөнгөлөлт
Авлагын бичгийн хөнгөлөлт гэсэн ойлголт нь зөвхөн шилжих
векселийн хувьд гарч ирнэ. Авлагын бичгийн хөнгөлөлт гэдэг нь шилжих векселийг
хугацаанаас нь өмнө бусдад худалдсаныхаа төлөө бусдад төлж байгаа хөнгөлөлтийг
хэлнэ. Хөнгөлөлтийн хэмжээг дараах томьёогоор олно.
Хөнгөлөлтийн
хэмжээ= нийт төлөгдөх дүн* хөнгөлөлтийн хувь* үлдсэн хугацаа / 360 хоног
Жишээлбэл: “Ган” компани 8-р сарын нэгэнд хүлээн авсан 60
хоногийн хугацаатай 9% хүүтэй 90,0 төгрөгийн авлагын бичгийг 8.20-нд “ХХБ”
банкинд 15% хөнгөллөттэйгээр худалджээ.
Авлагын бичгийн үндсэн дүн 90,000₮
Хүүний хэмжээ ( 90,0*9%*60 /360 ) 1350
Авлагын бичгийн нийт төлөгдөх дүн 91350₮
Хөнгөлөлтийн хугацаа буюу төлбөр хийхэд үлдсэн хугацааг
авлагын бичгийн нийт хугацаанаас авлагын бичгийг эзэмшиж байсан хугацааг хасч
тодорхойлно.
Хөнгөлөлтийн хэмжээ= 91350₮*15%*40 хоног /360 хоног=
1522,5
Авлагын бичгээ хөнгөлөлттэйгээр худалдсаныг дараа хүлээн
авсан мөнгө ба хүүгийн зардлыг тооцоолж дор дурдсан байдлаар бүртгэнэ.
Авлагын бичгийг хүлээн авсан өдөр
Авлагын бичиг – 90,0
Борлуулалтын орлого – 90,0
Хөнгөлөлттэйгээр худалдсан үед хийх тооцоолол:
Авлагын бичгийн нийт төлөгдөх дүн 91350₮
Хасах
нь: Хөнгөлөлт 1522,5
Хүлээн авсан мөнгө 89827,5₮
Авлагын бичгийн үндсэн дүн 90,000₮
Хүүний зардал 172,5
Журналын бичилт:
Мөнгөн
хөрөнгө - 89827,5
Хүүний
зардал - 172,5
Авлагын бичиг - 90,000
Авлагын бичгийг худалдах үед хүлээн авсан мөнгө нь түүний
үндсэн дүнгээс бага байгаа учир зөрүүгээр нь “хүүний зардал” дансанд бүртгэнэ.
Жишээ нь: Жаргал компани 3.20-нд хүлээн авсан 45 хоногийн
хугацаатай 200,0 ₮-н үндсэн дүнтэй 12%-н хүүтэй авлагын бичгийг 10 хоногийн
дараа “N” банкинд 15%-н хөнгөлөлттэйгээр худалджээ.
Авлагын бичгийн нийт төлөгдөх дүн:
(200.0+(200.0*12%*45/360))203.0
Хасах
нь: Хөнгөлөлт (203.0*15%*35/360)2.96
Хүлээн авсан мөнгө 205.96
Авлагын бичгийн үндсэн дүн 200.0
Хүүний орлого
5,96
Авлагын бичгийг худалдсанаас хүлээн авсан мөнгө нь түүний
үндсэн дүнгээс их байгаа учир зөрүүгээр нь “хүүний орлого” дансанд бүртгэнэ.
Мөнгөн хөрөнгө
205,960
Хүүгийн
орлого 5960
Авлагын
бичиг 200,000
Авлагын бичгийг хөнгөлөлтэйгээр худалдахдаа доорхи хоёр
нөхцлийг харгалзаж үзнэ. Үүнд:
·
Баталгаатай
·
Баталгаагүй
Баталгаагүй худалдаж байгаа нөхцөлд авлагын бичгийг
худалдагч тал нь ирээдүйд уг авлагын бичигтэй холбогдон гарах аливаа эрсдлийг
хүлээхгүй, өөрөөр хэлбэл авлагын бичиг төлөгдөхгүй нөхцөлд үүсэх алдагдлыг
зөвхөн худалдан авагч тал нь хүлээдэг зарчим юм.
Баталгаатай худалдаж байгаа нөхцөлд авлагын бичгийн
худалдагч тал нь ирээдүйд уг авлагын бичигтэй холбогдон гарах эрсдлийг хүлээх
бөгөөд хэрэв төлбөр хийгдэх өдөр уг авлагын бичиг төлөгдөхгүйд хүрвэл тэрээр
авлагын бичиг үйлдэгчийн өмнөөс худалдан авагчид төлбөрийг нь төлнө.
0 comments:
Post a Comment