- Үйл ажиллагааны орлогын татварын бүртгэл
- Хөрөнгийн татварын бүртгэл
- Хөрөнгө борлуулсны орлогын бүртгэл
- Татвар ноогдох орлогоос хасагдах үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээг тооцох арга зүй
- Орлогын албан татварын тайлан
Манай
улсын хуулийн дагуу үүсгэн байгууллагдсан ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж
байгаа аж ахуйн нэгж нь олсон ашигиасаа өөрөө тодорхойлж татвар төлөх үүрэгтэй.
Аж ахуйн нэгж гэдгийг улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж
байгаа компани нөхөрлөл хоршоо төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн
тооцоотой үйлдвэрийн газар тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх
этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. ААНБ-н орлогын албан татварын хууль нь
1992-12 сард батлагдсан 1993-1-1 нээс мөрдөгдөж эхэлсэн. 2006 онд ААН-н орлогын
албан татварын хууль болон шинэчлэгдэж 2007-1-1 нээс мөрдөгдөж эхэлсэн. Албан
татвар төлөгчийг энэ хуульд зааснаар дараах байдлаар ангилсан.
- 1. МУ-д байнга байрладаг а.а.н / тухайн татварын жилд МУ-д болон гадаадад олсон бүх орлогоор /
- 2. МУ-д байнга байрладаггүй а.а.н / зөвхөн МУ-д олсон орлого /
Албан
татвар төлөгч нь НББ-н аккурэль сууриар бэлтгэсэн улирал жилийн тайланг
үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө
үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэй. А.а.н нь төрөл бүрийн орлого олдог
бөгөөд орлогын татварын зорилгоор а.а.н-н татвар ноогдох орлогыг дараах
байдлаар ангилдаг.
1. Үйл ажиллагааны орлого
2. Хөрөнгийн орлого
3. Хөрөнгө борлуулсны орлого
Dt: Үйл ажиллагааны
орлогод эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны хүрээнд тухайн а.а.н-н үндсэн
болон туслах үйлдвэрлэл, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлого
орно.
Dt: Хөрөнгийн орлогод хөрөнгөө бусдад ашиглуулсны төлөө олж
байгаа орлого болон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого, эрхийн
шимтгэлийн орлого, ноогдол ашгийн орлого, хүүгийн орлого хамаарна.
Dt: Хөрөнгө борлуулсны
орлогод: хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого хамаарна.
Үйл ажиллагааны орлогын бүртгэл
Орлоын
татварын тайланд татвар ноогдох орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан
зардлуудыг хасаж татвар ноогдуулах орлогыг тодорхойлж хуулинд заасан хувь
хэмжээгээр татвар ноогдуулна. А.а.н орлогын албан татварыг нийтлэг хэмжээ гэж
нэрлэдэг. Үйлдвэрлэл үйлчилгээний зарим чиглэлийг төрөөс хянан эсвэл түгээмэл
байлгах шаардлагагүй гэж үзэж уг үйлдвэрлэл үйлчилгээнээс олсон орлогод өндөр
хувиар татвар ноогдуулах эсвэл татвар ноогдох орлогод нь шууд хувь тогтоох буюу
зардал хасахгүй байх зэрэг хувилбаруудыг хуульчлан заасан байдаг. Тухайлбал:
Эрх борлуулсны нийт дүнгээс 30%-р, төлбөрт таавар бооцоот тоглоом эд мөнгөний
хонжворт сугалааны орлогоос баримтаар нотлогдох зардал хонжворт олгосон
хөрөнгийн дүнг хассан дүнгээс 40% -н татвар ноогдуулах гэх мэт. Үүнийг
тусгайлсан хувь хэмжээ гэж нэрлэдэг. Үйл ажиллагааны орлогод а.а.н-н дараах
орлого хамаарна.
- Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого
- Эрх борлуулсны орлого ( энэ орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсвэл эд хөрөнгө эзэмших ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна.
- Хувьцаа үнэт цаас борлуулсны орлого
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого
- Үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа үйлчилгээний орлого
- Биет бус хөрөнгө борлуулсны орлого
- Эротик хэвлэл ном зохиол дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашигласан эсвэл эротик тоглолт явуулсны орлого
- Техникийн удирдлагын зөвлөл болон бусад үйлчилгээний орлого
- Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү анз (торгууль алданги) хохирлын нөхөн төлбөрийн орлого
- Гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого
- Дээрх 1-10т заасантай адилтгах бусад орлого
Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас
чөлөөлнө.
1.
Засгийн
газрын өрий бичгийн болон бондын хүүгийн орлого
2.
Газрын
тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутагт үйл ажиллагаа
явуулж байгаа МУ-д байдаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ноогдох
бүтээгдэхүүн борлуулалтын орлого
3.
Гишүүдийнхээ
бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон
хоршооны орлого
Доор
дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан а.а.н-н зөвхөн тухайн
бүтээгдэхүүнээс олсон орлогод ноогдох албан татварыг 50%-р хөнгөлнө.
- Үр тариа, төмс хүнсний ногоо
- Сүү
- Жимс жимсгэнэ
- Тэжээлийн ургамал
МУ-н
тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт 2007-1-1 ны өдрөөс хойш хөрөнгө оруулсан
бол уг хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
Мөн 50-с дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн
ажилладаг а.а.н-д нийт ажиллагсадад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа
хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Дараах зардлуудыг
албан татвар ноогдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ноогдуулах
орлогыг тодорхойлно.
- Түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал
- Нийгмийн болон ЭМД-н шимтгэл, хувь хүний ОАТ-н ноогдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс
- ЭМД, НДШ
- Ажиллагчидад шагнал урамшуулал, байр орон сууцны хөлс, унаа хоол түлшний үнийн хөнгөлөлт
- Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл
- Урсгал засварын зардал
- Зээлийн хүү
- Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал
- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс
- Түрээсийн төлбөр
- Санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү
- Мэргэжлийн сонин сэтгүүлийн захиалга
- Заавал болон сайн дурын даатгалын хураамж (сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн а.а.н-н албан татвар ноогдуулах орлогын 15%-иас хэтрэхээргүй байна
- Төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх хөрөнгийн болон зарим бүтээгдэхүүний үний өсөлтийн татвар, үндсэн хөрөнгөнөөс бусад импортын бараа материалын, түүхий эдийн гаалийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж
- Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын санд төвлөрүүлсэн хөрөнгө
- Зар сурталчилгааны зардал
- Банк банк бус байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө
- Ажиллагчдын сургалт давтан сургалтын зардал
- Албан томилолтын зардал
- Үр бордоо мал амьтны тэжээл, эм тарилга ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал
- Тээврийн зардал
- Бага үнэтэй түргэн элэгдэх эд зүйл худалдан авсан зардал
- Хөдөлмөр хамгааллын зардал
- Холбоо бичиг хэрэг цэвэрлэгээ харуул хамгаалалтын зардал
- Бараа материалын хэвийн хорогдол (хорогдлын хэмжээг засгийн газар батална)
- Ашигт малтмалын хуульд заасны дагуу байгаль орчны нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө
- Гамшигаас хамгаалах хуульд заасны дагуу гамшигийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал
Доор дурдсан зардал нь албан татвар ноогдох орлогоос
хасагдахгүй
- Санхүүгийн түрээсийн төлбөр
- Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдсон тэдний төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр
- Албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал
- Баримтаар нотлогдоогүй зардал
- Суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр
0 comments:
Post a Comment