Thursday, September 4, 2014

Санхүү бүртгэл хичээлийн лекц 2

Нийтэлсэн Ulzii 6:33 AM, under | Сэтгэгдэл


Богино хугацаат хөрөнгө оруулалт

түүний бүртгэл

         Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, ангилал
      Богино хугацаат хөрөнгө оруулалт түүний төрөл бүртгэл
Хөрөнгө оруулалт гэдэг нь зах зээлийн утгаараа компани ойрын үед үйл ажиллагаанд ашиглагдахгүй байгаа мөнгөн хөрөнгөө арвижуулах зорилгоор аль болох ашигтай байдлаар эргэлтэнд оруулах үйл ажиллагааг хэлнэ.
Хөрөнгө оруулалтыг богино хугацаат урт хугацаат гэж хоёр ангилна. Богино хугацаат хөрөнгө оруулалт гэдэг нь нэг жилийн дотор эргэлтэнд орж үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт юм.
НББОУС-д зааснаар эргэлтийн хөрөнгөнд хамаарагдах хөрөнгө оруулалт буюу богино хугацаат хөрөнгө оруулалтыг доорх өртгөөр баланс тайланд тусгана. Үүнд:
1.      Зах зээлийн үнээр
2.      Өртөг зах зээлийн үнийн аль багаар зэрэг болно.
Зах зээлийн үнэ гэдэг нь идэвхитэй зах зээлд хөрөнгө оруулалтыг борлуулсанаас олж болох мөнгөн дүнг хэлнэ. Харин хөрөнгө оруулалтын өртөгт брокерын үйл ажиллагаанд үзүүлэх урамшуулал, үйлчилгээний хөлс, гаалийн татвар болон банкны үйлчилгээний төлбөр зэрэг түүнийг олж бэлтгэхэд гарсан зардал багтана.
Богино хугацаат хөрөнгө оруулалт түүний бүртгэл.
Энэ нь дараах төрлүүдтэй байна.

  • Хадгаламжаар хийгдэх хөрөнгө оруулалт. Энэ үед хадгаламжийн хүүгээр өснө. Үүнийгдараах байдлаар бүртгэлд тусгана.
                                       Хадгаламжаар БХХО – хх
                                                         Мөнгөн хөрөнгө    -хх
Жишээ нь: Х компани 5 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 15% хүүтэй банкинд хадгалуулжээ

  •  Хувьцаагаарх хөрөнгө оруулалт. Сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгөөр бусдын гаргасан хувьцааг худалдан авсан. Хувьцааны ноогдол ашиг авах ба уг хувьцааны үнэ өссөн үед худалдаж ашиг олно.
                       Хувьцаагаарх ХХО – хх
                               Мөнгөн хөрөнгө    - хх
Ногдол ашиг авсан бол:       Мөнгөн хөрөнгө –хх
                                                    НА орлого  -   хх
Хувьцааг худалдсан бол:        Мөнгөн хөрөнгө   - хх
         БХХХО         -хх
        БХХО борлуулсны олз –хх
Д компани 2006.9.18 нд А компаний гаргасан 1 бүр нь 100 төгрөгний нэрлэсэн үнэтэй 10 000 ширхэг хувьцааг 120 төгрөгөөр худалдан авсан ба А компани 12.31 нд нэгж хувьцаандаа 80 мөнгөний ногдол ашиг зарлажээ. Д компани хувьцааны зах зээлийн үнэ 125 төгрөг болмогц уг хувьцааг худалджээ.

Өмчийн үнэт цаасаар хийгдсэн хөрөнгө оруулалтыг худалдаж авсан үед өртгөөр нь бүртгэх ёстой бөгөөд өртөг нь худалдаж авсан үнэ, брокерын хураамж татвар гэх мэт зардлуудаас бүрдэнэ.
  •     Бондоорх хөрөнгө оруулалт. Аливаа компани засгийн газар болон бусад байгууллага хувь хүмүүсээс гаргасан үнэт цаасны холбогдох газараас зөвшөөрөгдсөн бондыг худалдан авах ба бондын хүүгээр ашиг олж болно.
Бонд худалдаж авсан өдрөөр
БХБХО  - хх
     Мөнгөн хөрөнгө  -хх
Хугацаа дууссан өдрөөр
          Мөнгөн хөрөнгө    - хх1
                             БХБХО -  хх    Хүүгийн орлого – хх

0 comments:

Post a Comment