- Татвар, түүний ангилал
- Татварын бүртгэлийн зорилго, бүртгэл хөтлөх үе шат
- Татварын бүртгэлийн үндсэн ойлголтууд
Татвар, түүний ангилал
- Албан татвар
- Хураамж
- Төлбөр
Dt: Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн
орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь
хэмжээгээр ноогдуулж хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа
мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Dt: Төрийн зохих
байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсэний
төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн
хөрөнгийг хураамж гэнэ. Хураамж нь төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх
олгохтой холбогдон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт
бичгийг гэрчлэн нотлох иргэний бүртгэл хийх шүүхээс эрх зүйн маргааныг
шийдвэрлэхтэй холбогдсон иргэн хуулийн этгээдээс төлж буй мөнгөн хөрөнгө юм.
Dt: Төлбөр гэдэг
нь төрийн өмчийн газар түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой мод, ургамал
рашаан ус ашигласны, агаар ус хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь
хүн, хуулийн этгээдээс авч улсын бол
он орон нутгийн төсөвт эсвэл тусгай зориулалтын санд төвлөрүүлж буй мөнгөн хөрөнгө юм.
он орон нутгийн төсөвт эсвэл тусгай зориулалтын санд төвлөрүүлж буй мөнгөн хөрөнгө юм.
Албан
татварыг :
Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого ашгийн
хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно.
Тухайлбал: ХХОАТ, хөрөнгийн албан татвар, НДШ зэрэг нь шууд татвар юм.
Харин шууд бус татварыг хувь хүн хуулийн этгээдийн үйл
ажиллагааны үр дүнгээс үл хамааран тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр
төрөлд тогтооно. Шууд бус татвар нь бараа үйлчилгээний үнэнд багтсан байдаг
бөгөөд татвар төлөгч нь бараа үйлчилгээг худалдан авагч хэрэглэгч нь байна.
Тухайлбал: НӨАТ, Онцгой албан татвар, гаалийн албан татвар зэрэг.
Татварыг удирдлагын түвшингөөрнь:
- · Улсын
- · Орон нутгийн
Татварыг ноогдуулж буй эх үүсвэрээс нь хамааруулан:
- · Орлогын
- · Хөрөнгийн
- · Хэрэглээний
Татварыг төлөгч субьектээс нь хамааруулан:
- · Хувь хүний
- · Аж ахуйн нэгжийн
- · Зэрэгцсэн гэж ангилна.
Тодорхой төрлийн татварын харилцааг татварын ерөнхий
хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна. Тодорхой төрлийн татвар
нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаарна. УИХ, ЗГ-с хувь хэмжээг
нь тогтоосон бөгөөд МУ-н нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татварууд нь
улсын татварт хамаарна. Үүнд:
- ААНОАТ
- Гаалийн албан татвар
- НӨАТ
- Онцгой албан татвар
- Авто бензин, дезилийн түлшний албан татвар
- Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар
- Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
8. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрлийн төлбөр
УИХ, ЗГ, нийслэл
сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон
нутгийн төсөвт төвлөрүүлэдэг эсвэл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар нь орон
нутгийн татварт хамаарна. Үүнд:
- Хувь хүний орлогын албан татвар
- Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч хувь хүний орлогын албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар
- Улсын тэмдэгтийн хураамж
- Ус рашаан нөөц ашигласны төлбөр
- Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар
- Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
- Байгалийн ургамал ашигласны төлбөр
- Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
- Агнуурын нөөц ашигласны төлбөр /ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж/
- Газрын төлбөр
- Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр
- Бууны албан татвар
- Нийслэл хотын албан татвар
- Нохойны албан татвар
- Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар
ОАТ
нь хувь хүн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны орлогод хувь хүний
хөдөлмөр эрхлэлтийн орлогод шууд ноогдуулах татвар, хуулийн этгээдийн бизнесийн
үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлогоос бүрдэнэ.
Хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй
адилтгах орлогууд орно. Энэхүү татварын обьект нь ААНБ, хувь хүний бизнесийн
үйл ажиллагааны орлого бөгөөд уг орлогоос хасагдах зардлуудыг нь хасч цэвэр
орлогын дүнд татвар ногдуулдаг. Хөрөнгийн татвар нь ААНБ, хувь хүний өмчилж буй
хөрөнгөнөөс авч буй татвар юм. Хэрэглээний татварт НӨАТ, онцгой албан татвар гаалийн албан
татварууд орно. Хэрэглээний эдгээр татварууд нь тухайн бараа үйлчилгээний үнэнд
шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгчид нь энэ татварыг төлдөг.
Татварын бүртгэлийн зорилго, бүртгэл хөтлөх үе шат
Татварын
бүртгэл нь НББ-н аргаар татварын нөлөөллийг тооцох замаар татвар ноогдуулах
орлого, ноогдох татварыг тодорхойлж түүнийг бүртгэх тайлагнах үйл явц юм.
Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг татварын тайлангийн
татвар ноогдуулах орлого 2-н зөрүүг НББ-д тусгаж татвар төлөгчийн тайлант
хугацааны төлөх татвар болон цэвэр ашгийг үнэн зөв тайлагнах эцсийн зорилготой.
Татварын бүртгэлийн зорилго нь:
- · Татварын хуулийг мөрдөж шударгаар татвар төлж байгааг нотлох
- · Төсвийн орлогыг бүрдүүлэх
- · Татварын хяналт шалгалтын бааз бүрдүүлэх
Татварын бүртгэлийг
дараах үе шатаар гүйцэтгэнэ.
- · Татварыг тооцоолох
- · Татварыг бүртгэлд тусгах
- · Татварыг тайлагнах
МУ-н
хуулиар татвар төлөгч нь өөрөө татвараа тодорхойлон төлж тайлагнах
тогтолцоотой. Ийм учраас манай улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ААН-д,
хувь хүн үйл ажиллагаа эрхэлж орлого олж эхэлсэн өдрөөс буюу татвар ноогдох
зүйлтэй бол тухайн хөрөнгийг өмчилж эхэлсэн өдрөөс татвар төлөгч болдог. Татвар
төлөгч нь үйл ажиллагаанаасаа олж буй орлого энэхүү орлогыг олохтой холбогдож
гарсан зардлыг баримтжуулан НББ-д тусгаснаар үндэслэж татварын багц хуулинд
заасан татваруудыг хуулийн хугацаанд нь төсөвт төлөх үүрэг хүлээдэг. Иймд
татварын бүртгэлийн бааз суурь нь санхүүгийн бүртгэл юм. Санхүүгийн бүртгэл нь
НББОУС-н дагуу НББ-н тухай хуульд зааснаар аккурэль сууриар бүртгэлээ хөтөлдөг.
Харин татварын бүртгэл хөтөлөхөд стандартыг мөрдөхөөс гадна МУ-н татварын тухай
багц хуулийг баримтлан татвараа тооцоолох шаардлагатай болдог. Татвар ноогдох
орлогыг тооцохдоо аккурэль болон мөнгөн суурийг хэрэглэнэ. Санхүүгийн
бүртгэлийн эцсийн бүтээгдэхүүн нь санхүүгийн тайлангууд бол татварын
бүртгэлий.н эцсийн бүтээгдэхүүн нь татварын тайлангууд юм. ААНОАТ-н тайлан,
цалин хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан
татварын тайлан, НӨАТ-н тайлан гэх мэт.
Татварын бүртгэлийн үндсэн ойлголтууд
Татвар ноогдох орлого гэдэг нь
татварын хууль тогтоомжинд татвар ноогдуулахаар заасан орлогын нийт дүн юм.
Өөрөөр хэлбэл татварт хамрагдвал зохих орлогыг хэлнэ. Жишээ нь: А ком тайлант
хугацаанд 534 сая борлуулалтын орлоготой 80 сая төгрөгийн засгийн газрын бондын
хүүгийн орлоготой байсан. Нийт зардлын дүн нь 435 сая.
Нийт орлого нь 614
сая боловч татвар ногдох орлого нь 534 сая төгрөг. Учир нь ААНОАТ-н тухай
хуулинд засгийн газрын бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлсөн байдаг.
Dt: Татвар ноогдуулах орлого гэдэг нь татварын хууль тогтоомжийн дагуу
тодорхойлогдсон байдаг бөгөөд орлогын албан татварын өглөгийг тооцох дүн юм.
Зарим орлого шууд татвар ноогдуулах орлого болох боловч зарим орлогоос
холбогдох зардлыг хасч татвар ноогдуулах орлогыг тодорхойлдог.
Жишээ нь: А ком-ны
хувьд татвар ноогдуулах орлого нь 99 сая = (534-435)
Dt: Татварын
чөлөөлөлт гэдэг нь татвар ноогдуулахгүйгээр хуулиар зөвшөөрөгдсөн татвар төлөх
үүргээс бүрэн чөлөөлөгдөж буйг хэлнэ.
Орлогыг нь
чөлөөлөхөөс гадна татвар төлөгчийг нь эсвэл үйл ажиллагааг нь чөлөөлөх гэх мэт
чөлөөлөх хэлбэрүүд байдаг.
Dt: Татварын
хөнгөлөлт гэдэг нь татвар төлөх үүргээс хэсэгчилэн болон бүрэн хөнгөлөлт
эдэлэхийг хэлнэ.
Татварын
хөнгөлөлтөөр төлөхөөр тооцсон татварын зохих хувийг тодорхой хувиар эсвэл төлөх
татварын дүнгээс нь үнийн дүнгээр хөнгөлж болно.
Татварын
хувь хэмжээ
Манай улсад
татварын шаталсан хувь хэмжээгээр тодорхой хувиар эсвэл тодорхой дүнгээр
ноогдуулдаг. Татварын хувь хэмжээ нь
- Пропорциональ / адил хувь хэмжээтэй /
- Прогрессийн / өсөн нэмэгдэх /
- Регрессийн / буурах хэмжээтэй / байж болно.
Dt: Пропорциональ хувь хэмжээтэй татварыг татвар төлөгч бүр
адил хэмжээтэй төлдөг. Жишээ нь: төрийн байгууллагаас үйчилгээ авсаны төлөө
төлж буй бүх хураамж нь бүхийл татвар
төлөгч иргэдэд адил хэмжээтэй байдаг.
Dt: Татварын суурь нэмэгдэх тутам татвар ноогдох хувь хэмжээ
нь өсөхийг прогрессив татвар гэх бөгөөд энэ төрлийн татварын жишээ нь шаталсан
хувиар ноогдуулах татвар юм. Өөрөөр хэлбэл татвар ноогдуулах орлогын хэмжээ
нэмэгдэх тутам төлөх татварын хэмжээ ихэснэ.
Dt: Татварын суурь
өсөх тутам татварын хувь хэмжээ нь буурахыг регрессив татвар гэнэ.
Дэлхий улс орнуудад
татвар ноогдуулах дараах аргууд байдаг.
- Татвараа өөрөө тодорхойлж төлөх
- Урьдчилгаагаар тодорхойлж төлөх
- Захиргааны аргаар тодорхойлж төлүүлэх
0 comments:
Post a Comment