Thursday, September 4, 2014

Санхүү бүртгэл хичээлийн лекц 1

Нийтэлсэн Ulzii 6:25 AM, under | Сэтгэгдэл



Мөнгөн хөрөнгийн бүртгэл
·         Мөнгөн хөрөнгийн тухай ойлголт түүний бүтэц бүрэлдэхүүн
·         Касс болон Жижиг мөнгөн сангийн бүртгэл онцлог ялгаа
·         Банкны зохицуулалтын тайлан түүнийг бэлтгэх
Мөнгөн хөрөнгө гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагын хувьд хамгийн хөрвөх чадвартай хөрөнгө юм. Мөнгөн хөрөнгийг ерөнхийд нь 2 ангилна.
1.      Мөнгө
2.      Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө
Мөнгийг бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө гэж ангилна. Бэлэн мөнгийг дотор нь кассанд байгаа мөнгө жижиг мөнгөн сан гэж ангилна. Бэлэн бус мөнгөнд харилцах дансанд байгаа мөнгө буюу чекийн дансанд байгаа мөнгө орно.

Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгөд 1-3 сарын хугацаанд мөнгөн хөрөнгөд хөрвөх чадвартай ханшны өөрчлөлтийг богино хугацаанд мэдэрч чаддаг үнэт цаасууд хугацаатай хадгаламж орно.
Кассан дахь мөнгөн хөрөнгө гэдэг нь тухайн байгууллага дээр байрлаж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байдаг мөнгөн хөрөнгийг хэлнэ. Кассан дахь мөнгөн хөрөнгийг зориулалтын байранд тусгай эд хариуцагчаар хариуцуулж үйл ажиллагаанд ашиглаж өдөр тутам үлдэгдлийг нь тооцож байдаг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлийг хөтлөхдөө түүний бүрэлдэхүүнд хамаарагдаж буй төрөл тус бүрээр холбогдох дансдыг нээж аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан ажил гүйлгээг тусгах бөгөөд санхүүгийн тайланд бэлэн мөнгө, банкинд байгаа мөнгө, мөнгөтэй адилтгах зүйлс гэж ангилан бүлгийн дүнгээр нэгтгэн харуулна. Мөнгөн хөрөнгө нь ихэвчилэн дор дурдсан үйл ажилгааны улмаас нэмэгдэх буюу дансны бичилт нь Дт талдаа хийгдэнэ. Үүнд:
1.      Бараа үйлчилгээний борлуулалтаас орсон орлого
Мөнгөн хөрөнгө        хх
            Борлуулалтын орлого         хх
2.      Бусдаас авсан хүү торгууль ноогдол ашиг
Мөнгөн хөрөнгө        хх
            Хүү (ноогдол ашиг, торгууль)         хх
3.      Банкнаас авсан зээл, бусад байгууллага хувь хүмүүсээс
Мөнгөн хөрөнгө        хх
            Банкны зээл         хх
Мөнгөн хөрөнгө        хх
                        Дансны өглөг           хх
4.      Үнэт цаас худалдсан тохиолдолд
Мөнгөн хөрөнгө        хх
            Бонгино хугацаат хөрөнгө оруулалт      хх
5.      Бусдаас авах авлагыг цуглуулсан тухайд
Мөнгөн хөрөнгө        хх
            Авлага                   хх
Мөнгөн хөрөнгө нь аж ахуйн үйл ажиллагааны явцад гарсан төлбөр тооцоог барагдуулах, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний зардлыг нөхөхөд ихэвчилэн зориулагдана. Мөнгөн хөрөнгийг зарцуулах үед дараах байдлаар бүртгэнэ.
1.      Ажиллагчдын цалин хөлсийг тавьж олгоход
Цалингийн зардал        хх
            Мөнгөн хөрөнгө         хх
2.      Бэлтгэн нийлүүлэгчийн өрийг төлбөл
Дансны өглөг       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
3.      Банкны зээлийг төлбөл
Банкны зээл       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
4.      Үнэт цаас худалдан авбал
Хөрөнгө оруулалт       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
5.      Бараа материал худалдан авбал
Бараа материал       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
6.      Ашиглалтын буюу хэрэглээний зардалд зарцуулсан мөнгийг холбогдох байгууллагад тушаасан бол
Хэрэглээний зардал       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
“А” компаний мөнгөн хөрөнгийн 2012 оны 9 сарын нэгнээрх үлдэгдэл 1 500 000 төгрөг бөгөөд 10 сард дараах ажил гүйлгээ гарчээ. Үүнд:
·         500 000 төгрөгийн борлуулалт хийсэн
·         Бусдаас авсан хүү 20 000 төгрөг
·         Бэлтгэн нийлүүлэгчийн өрийг төлсөн 800 000 төгрөг
·         300 000 төгрөгийн бараа худалдан авсан бол дандын харилцааг хий.
Жижиг мөнгөн сангийн бүртгэл
Аж ахуйн нэгж байгууллагын өдөр тутам гардаг бага төлбөртэй ажил гүйлгээг санхүүжүүлэх үүднээс жижиг мөнгөн санг байгуулдаг. Чекийн дансаар бэлэн бус төлбөр тооцоо хийдэг компаниудын хувьд өдөр тутмын жижиг дүнтэй зардлуудад (ажилчдын унааны зардал, шуудан холбооны хөлс зарим бичиг хэргийн зүйлийн төлбөр гэх мэт) тэр болгон чек бичих нь цаг хугацаа болон зардлыг ихээр шаардаж байдаг. Иймд тухайн байгууллагууд нь бага хэмжээний төлбөрт чек бичихээс зайлсхийж ихэвчилэн 1 сараас дээшгүй хугацаанд хийгдэх төлбөрийн нийт дүнг урьдчилан тооцоолсны үндсэн дээр түүнд тохирсон чек бичиж жижиг мөнгөн санг байгуулдаг.
“А” компани 2012 оны 3-р сарын нэгэнд 80 000 төгрөгийн жижиг мөнгөн санг байгуулав.
Жижиг мөнгөн сан       хх
            Мөнгөн хөрөнгө         хх
Энэ нь чекийн данснаас 80 000 төгрөг шилжүүлэн жижиг мөнгөн санг байгуулсан тухайд гарч байгаа дансны харилцаа болно. Жижиг мөнгөн сангийн энэхүү дансанд сангийн хэмжээг өөрчлөхөөс өөр ажил гүйлгээгээр жижиг мөнгөн сан дансанд бичилт хийдэггүй байна.
Дээрх ажил гүйлгээний дараа 3-р сард жижиг мөнгөн сангаас дараах хэд хэдэн зарлага гарчээ. Үүнд:
·         Ажилчдын унааны зардал 15 000
·         Бичгийн машины засварт  3 000
·         Бичгийн хавтас худалдан авсан 4000
·         Шуудангийн хөлс  10 000
Бусад зардал28 000
Хангамжийн зүйл  4 000
            Мөнгөн хөрөнгө         32 000
Тухайн байгууллагад тайлант хугацаа бүрийн эцэст мөнгөн зарлагын баримтыг үндэслэн жижиг мөнгөн санг багасгахгүйгээр түүнийг мөнгөн хөрөнгөөсөө нөхөн төлдөг. Жижиг мөнгөн санг нэмэгдүүлэх болон бууруулах үед жижиг мөнгөн сангаас бичилт хийнэ.
Харилцах буюу чекийн данс
Аливаа үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй байгаа үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгийг банкинд өөрийн нэр дээр данс нээж байрлуулдаг ба энэ мөнгөн нь банкны байгууллагын тусламжтайгаар бэлэн бус төлбөр тооцоо буюу гүйлгээнд оролцож байдаг. Энэ мөнгөн хөрөнгийг харилцах дансанд буюу чекийн дансанд байгаа мөнгө гэж нэрлэнэ. Харилцах буюу чекийн дансанд дараах ажил гүйлгээ гарах ба бүртгэлд дараах байдлаар бүртгэнэ.
1.      Борлуулалтын орлогыг шилжүүлгээр авсан
Чекийн данс       хх
            Борлуулалтын орлого         хх
2.      Авлагаа цуглуулсан
Чекийн данс       хх
            Дансны авлага         хх
3.      Банкнаас зээл авсан
Чекийн данс       хх
            Банкны зээл         хх
Чекийн дансан дахь мөнгөн хөрөнгө нь харилцах дансны зорилго зориулалт бүртгэлтэй ижил төстэй. Харин чекийн дансыг хөтөлж байгаа үед банк компани 2 тус тусдаа бүртгэл хөтөлдөг учраас сарын эцэст үлдэгдэл нь зөрөх тохиолдол гардаг. Иймээс банк компани 2 чекийн дансны жинхэнэ үлдэгдэл буюу зөв үлдэгдэлийг тохируулж зохицуулна. Энэ тохируулгыг чекийн дансны тохируулга буюу зохицуулалтын тайланг бэлтгэж хийнэ. Энэ тайланг бүртгэхийн тулд дараах мэдээллийг үндэс болгоно.
1.      Компанийн өөрийн чекийн дансны бүртгэл буюу журнал
2.      Банкны илгээсэн / чекийн дансны үлдэгдлийг харуулсан / тайлан. Чекийн дансны зөрүүнүүд нь дараах хэд хэдэн шалтгааны улмаас гарч байдаг.
·         Замд яваа хадгаламж- сарын сүүлийн өдөр шилжүүлсэн мөнгө чекийн дансанд хараахан шилжиж ороогүй үед энэ зөрүү үүсэх ба үүнийг зохицуулалтын тайланд банкид нэмнэ.
·         Төлбөр хийгдээгүй чек – банкны үлдэгдэлээс хасна
·         Чекийн алдаа
·         Банкны кредит буюу дансны авлага / банк цуглуулсан / - компани нэмнэ
·         Үйлчилгээний хөлс- компанийн үлдэгдэлээс хасна
·         Хүүний орлого- компаний бүртгэлд нэмнэ
·         Хүрэлцээгүй сантай чек

0 comments:

Post a Comment